Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан GPE буюу Боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл байгууллагын Боловсролын ахлах зөвлөх, Монголын багийн ахлагч Лина Бенетаг хүлээн авч уулзлаа.
Боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл байгууллагаас Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлуудын үр дүн сайн байгааг уулзалтын үеэр онцолж, GPE-ээс олгодог системийн сайжруулах буцалтгүй тусламжид төсөл ирүүлэхийг хүслээ.
Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг
Тэгш хамран сургах боловсрол
Сургуулийн үдийн хоол
Хосолсон сургалт гэсэн гурван чиглэл зарцуулж байгаа юм. Төсөл 3 жил үргэлжилнэ.