Докторын зэрэг хамгаална

A- A A+
Докторын зэрэг хамгаална

Дотоод хэргийн их сургуулийн докторант Норовсамбуугийн Бадраа нь “Мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах арга зүй” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална. Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14:00-16:00 цагт их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд нээлттэйгээр зохион байгуулагдана.

Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.             

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТҮШИГЛЭСЭН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ