Дотоод хэргийн их сургуулийн докторант А.Б.Сандакова нь “Эвлэрүүлэх тухай эрх зүйн хэм хэмжээг мөрдөгч зам тээврийн гэмт хэрэгт ашиглах тактик” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаална. Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10:00-12:00 цагт их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд нээлттэйгээр зохион байгуулагдана.
Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТҮШИГЛЭСЭН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ