Монгол Улсын Засгийн Газар эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцах оюутнуудад чиглэсэн бодлого барьж байна. Энэ хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд эрэлттэй буюу
-Сувилагч /400/
-СӨБ-ийн багш /400/
-Биеийн тамирын багш /440/
-Дүрслэх урлагийн багш /440/
-Дизайн технологийн багш /440/
-Зураг зүйн багш /440/ мэргэжлээр их дээд сургуульд элсэгчдэд босго оноог 400-440 байхаар тогтоов.