117 ДУГААР СУРГУУЛЬД ЦАХИМ СУРГАЛТЫН ЖИШИГ АНГИЙГ ТОХИЖУУЛАВ

A- A A+
117 ДУГААР СУРГУУЛЬД ЦАХИМ СУРГАЛТЫН ЖИШИГ АНГИЙГ ТОХИЖУУЛАВ

Боловсрол хувьсан өөрчлөгдөж танхимаас гадна цахим сургалтаар сурагчдад боловсрол олгох хэрэгцээ шаардлага дэлхий нийтийн өмнө тулгарч байна. Энэ хүрээнд Монгол Улс тодорхой шийдлүүд гарган, үр дүнд хүрч байгааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн үеэр онцолсон. Тэгвэл энэ амжилтыг улам бүр бататгах дараагийн алхам хийгдсээр байна.

Цахим шилжилтийн хүрээнд дэд бүтцийг сайжруулах, анги танхимд орчин нөхцөл бүрдүүлэх, улмаар цахим платформуудыг ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. 117 дугаар сургуульд эхний байдлаар ашиглалтад оруулж байгаа ухаалаг ангийн үйл ажиллагаатай өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд болон бусад албаны хүмүүс танилцлаа.

Ухаалаг ангид олон улсын стандартад нийцсэн цахим сургалтууд явагдах юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байгаа

-Medle цахим сургууль

-Сураад платформ

-Pearson

-Eduten

-ETC платформууд ашиглан сурагчид бие даан суралцана. Багш чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

Үүнээс гадна ухаалаг анги танхимыг төрийн өмчийн бүх сургуульд байгуулснаар:

-PISA олон улсын үнэлгээ

-Элсэлтийн ерөнхий шалгалт

-Чанар, гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах бүрэн боломжтой.

Ухаалаг анги танхимд хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа болон энэ хичээлийн жилд туршилтаар нэвтрүүлсэн платформуудыг сурагчид хэрхэн ашиглаж байгаатай танилцлаа.

Хичээл сургалтын үйл ажиллагааг танхим цахим хосолсон хэлбэрээр ингэж зохион байгуулснаар:

-Сурагчид бие даан суралцах боломж бүрдэнэ

-Сурагч бүр өөрийн түвшинд таарсан агуулгыг судална

-Багш нарын ажлын ачаалал 30 болон түүнээс дээш хувиар буурна

-Хоцрогдлыг богино хугацаанд арилгана

-Чанар, гүйцэтгэл сайжирна

Цаашид үе шаттайгаар төрийн өмчийн бүх сургуульд энэ мэт цогц байдлаар цахим шилжилтийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.