МУИС-ийн ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн докторант Ганбатын Баттогтох “Орчин цагийн монгол хэлний холбоосын судалгаа” сэдвээр 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 439 тоотод 15:00 цагт болно.