МУИС-Улаанбаатар сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн докторант Л.Хандармаагийн “ Монгол, солонгос аж байдлын үлгэрийн харьцуулсан судалгаа ” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 11:00 цагт МУИС-Улаанбаатар сургуулийн Эрдмийн зөвлөлийн А-302 тоот танхимд болно.