ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ЗҮЙЧДИЙГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ЗҮЙЧДИЙГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ЗҮЙЧДИЙГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу боловсролын байгууллагуудад хоол зүйч ажиллах ёстой. “Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) олон улсын байгууллагын дэмжлэгээр ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйчдийг богино хугацааны хөрвүүлэх сургалтаар бэлтгээ байна.

Сургалтыг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулиас явуулж байгаа юм. Төсөл хэрэгжих хугацаанд 36 хоол зүйч, шим тэжээл судлаачийг бэлтгэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдөр эхний 27 хоол зүйч, шим тэжээл судлаачид батламж гардууллаа.

Хоол зүйч, шим тэжээлийн судлаачид нь хөрвүүлэх сургалт төгсөөд хөдөө орон нутгийн зорилтот сургуулиудад очиж ажиллах юм. Эдгээр суралцагчдын сургалтын төлбөрийг “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслөөс санхүүжүүлж байна.

Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 84 сургуульд мэргэжлийн хоол зүйч ажиллаж байна. Үдийн хоол хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сургуулийн хоол зүйч, шим тэжээл судлаач чухал үүрэг гүйцэтгэнэ. Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2020 оноос эхлэн хоол тэжээлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа боловч төгсөгчдийн дийлэнх нь эмнэлэг болон уул уурхайн компаниудад ажиллаж буй судалгаа байдаг.