МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРЭМБИЙГ TIMES HIGHER EDUCATION ТОДОРХОЙЛНО

A- A A+
МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРЭМБИЙГ TIMES HIGHER EDUCATION ТОДОРХОЙЛНО

МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРЭМБИЙГ TIMES HIGHER EDUCATION ТОДОРХОЙЛНО

Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Чуулганы үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Times higher education байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Times higher education нь 1971 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2004 оноос эхлэн дэлхийн болон олон улсын хэмжээнд дээд боловсролын байгууллагын чансаа эрэмбийг тогтоож ирсэн байна.

Уулзалтын үеэр салбарын сайд Монголын их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын аргачлалын дагуу тогтоолгох хүсэлт гаргалаа. Гэхдээ эхний ээлжид дотооддоо эрэмбэлэх юм.