ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН "ШИНЭ СЭРГЭЛТ - ШИНЭ МЯНГАН" УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО...
2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 31,9 мянган сурагч 12 дугаар ангиа төгсөж байна. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа сурагчдад хамгийн чухал зүйл бол мэргэжил сонголт байдаг.
Тиймээс Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газраас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монголын хүүхдийн ордонд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын тухай ярилцах, санал сонсох "Шинэ сэргэлт-Шинэ мянган" уулзалт, үзэсгэлэнг зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ "ШИНЭ СЭРГЭЛТ - ШИНЭ МЯНГАН" сэдвээр илтгэл танилцуулав. ️Тус үйл ажиллагаанд Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 293 сургуулийн төлөөлөл 650 гаруй сурагчид оролцлоо.
Энэхүү уулзалт, үзэсгэлэнд дараах мэдээлэл багтав.
ЗӨВЛӨГӨӨ-МЭДЭЭЛЭЛ
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд анхаарах зүйлс
Шалгалтын сэтгэл зүй, өсвөр насны хүүхдүүдийн анхаарах зүйлс
Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан суралцагчийн САЙН ТУРШЛАГА
Монгол Улсын Засгийн газраас оюутан залуучуудад олгож буй тэтгэлгийн талаарх мэдээлэл
Гадаадын тэтгэлэг авсан сайн туршлага, хүүхэд, залуучууд хувийн бэлтгэлээ хэрхэн хангах талаар зөвлөгөө
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад тохиолддог бэрхшээлүүд
ҮЗЭСГЭЛЭНД
"MEDLE" монголын анхны цахим сургуулийн танилцуулга, мэдээлэл
"GUYUK" метаверс боловсролын виртуал экспогийн талаарх мэдээ, мэдээлэл
"ТэтгэлэгМН" оюутан, сурагчдад зориулсан тэтгэлгийн цогц мэдээлэл
"ЭДҮТЭН" математикийн хичээлийн платформын танилцуулга
"ПЕАРСОН" англи хэлний хичээлийн цогц системийн танилцуулга
"СУРААДМН" математикийн хичээлийн хоцрогдол арилгах платформын танилцуулга
"MOZAIK" боловсролын цогц системийн талаарх танилцуулга, мэдээлэл
Төрийн өмчийн 6 их сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан үйлчилгээ зэрэг мэдээлэл багтлаа.
Сурагчид энэхүү уулзалтаас авсан мэдээллээ бусад сурагчидтайгаа хуваалцах үйл ажиллагааг өөрийн сургууль дээрээ зохион байгуулах юм.
Энэ хичээлийн жилд их дээд сургуульд элсэн орох Элсэлтийн ерөнхий шалгалтад 34426 хүүхэд, залуучууд бүртгүүлснээс 29025 буюу 84,3 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид байна.