ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БОЛОН БАГШИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Эхний жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдаж байгаа юм.
Хоёр дахь удаагийн үнэлгээ 05 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилнэ. Төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багш хамрагдаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг
Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн
Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг.
Багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг
Багш өөрөө
Хамт олон
Суралцагч
Эцэг эх, асран хамгаалагч
Заах аргын нэгдлийн ахлагч
Нийгмийн ажилтан
Сургалтын менежер
Захирал үнэлнэ.
Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 6 шалгуур 9 үзүүлэлтээр үнэлдэг. Энэ хүрээнд
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт
Суралцагчийн хөгжил, хамгаалал
Багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа
Сургалтын орчин бүрдүүлэлт
Удирдлагын манлайлал, менежмент
Сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тус тус нийт 100 оноогоор үнэлнэ.
Харин сургалтын байгууллагын гүйцэтгэлийг
Суралцагч
Эцэг эх, асран хамгаалагч
Хамт олон
Орон нутгийн боловсролын газар, хэлтэс
Сургуулийн үнэлгээний багийн оролцоотойгоор үнэлнэ.
Багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эрэмбэлэх боломжгүй юм. Тиймээс
Нийслэл
Аймгийн төв
Сум-багийн төв гэсэн 3 байршлаар эрэмбэ үүсгэж судлагдахуун болгоноор индексийн 6 түвшинд хуваан тооцож 10-25 хувийн урамшуулал олгоно.