23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Монголын сурагчдыг Монгол Улсын Их Сургууль болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.
Олимпиадыг зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэн оролцох боломжтой байдаг. Энэ зарчмын дагуу 16 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр 2 баг олимпиадад эх орноо төлөөлөн оролцох гэж байна.
Сурагчдын 10 нь Улаанбаатар хотын 1, 11, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуулиудад суралцдаг бол 6 сурагч орон нутгаас шалгарсан юм. Тэд Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудаас ирж оролцох юм.
Сурагчдын хамгийн бага нь 2007 онд төрсөн бол багийн бүрэлдэхүүнд 2 эмэгтэй сурагч багтаж байна.