АЗИЙН ФИЗИКИЙН 23 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ЭХЭЛЛЭЭ

A- A A+
АЗИЙН ФИЗИКИЙН 23 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ЭХЭЛЛЭЭ

АЗИЙН ФИЗИКИЙН 23 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ЭХЭЛЛЭЭ

Азийн физикийн олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улсад анхны олимпиад болж байв. 23 дахь удаагийн олимпиад Монгол улсад өнөөдөр эхэллээ. Олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулж байна. Олимпиадад 27 багийн 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш оролцож байна.

Энэ олимпиад нь

- Физикийн боловсролын чанарыг үнэлэх, түвшинг тогтоох

- Физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг дэмжих, мэргэжлийн түвшинд ахих боломж олгох

- Бүс нутгийн олон төрлийн соёлтой танилцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Азийн Физикийн олимпиадыг зохион байгуулснаар

- Физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах

- Азийн улсуудын физикийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, сурагчдын мэдлэг, чадварын баримжаа гаргах

- Монголын физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх

- Монголын физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдүүлэх боломжийг нээх юм.

Мөн Азийн Физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулахдаа онолын болон туршилтын бодлогыг Монгол улсын багш, эрдэмтэд бие даан зохиож, бодлого дадлагад нийцүүлсэн хэмжилтийн багаж, тоног төхөөрмжийг захиалгаар хийлгэж, бэлэн болгоод байна. Энэ иж бүрэн лабораторийг олимпиадын дараа Ерөнхий боловсролын сургуулиудад хуваарилах юм.

Мөн физикийн мянга орчим багш манай улсад байдаг. Энэ багш нарын мэдлэг чадварыг сайжруулах, туршлагыг нэмэгдүүлж байгаа нь олимпиадын бас нэг үр дүн юм.