"МОНГОЛ УР ЧАДВАР 2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

A- A A+

"МОНГОЛ УР ЧАДВАР 2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

2024 онд БНФУ-н Леон хотод болох “Дэлхийн ур чадвар”-ын 47 дахь тэмцээнд оролцох үндэсний ялагчийг шалгаруулах “Монгол ур чадвар 2023” ур чадварын тэмцээний эхний шат 2023 оны 5 дугаар сарын 29-31-ны өдрүүдэд болно.

Энэ тэмцээн нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, мэргэшүүлэх, тэдний түвшинг олон улсын жишигт хүргэх зорилготой. Эхний шат Мужаан, Өрөг угсрагч, Сантехникч, Тогооч, Цахилгаанчин, Гагнуур, CNC Токарь, График дизайнч мэргэжлүүдээр зохион байгуулагдана.