Азийн физикийн олимпиад үргэлжилж байна. Өнөөдөр сурагчид хоёр дахь шатны шалгаруулалтад хамрагдлаа.
195 сурагч 5 цагийн хугацаанд туршилтын 2 бодлогын хариуг гаргах даалгавартай.
Бодлогын хариултыг гаргахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг Монголын захиалгаар Тайваньд бүтээсэн юм.
Сурагчид туршилтын даалгаврын хүрээнд
- Өндөр нарийвчлалтай хэмжилт хийнэ
- Зүй тогтлыг судална
- Таамаглал дэвшүүлнэ
- Таамаглалаа туршилтаар батална.