Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Дархан Кыдыралиг хүлээн авч уулзлаа.

A- A A+

Уулзалтаар "Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит IX хуралдаан”-ыг ахлан ирж байгаатай холбогдуулан хоёр орны боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч 2019 онд Ерөнхий сайдын хувиар Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан айлчлалын үеэр “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх" тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээр”-ийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нур-Султан хотноо байгуулсан.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар жилд 25 хүртэлх оюутныг Бүгд Найрамдах Казахстан Улсын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулж эхэлсэн бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад 24 хүүхэд суралцахаар мэдээллийг хүргүүлээд байна.

Хоёр орны хувьд шинжлэх ухаан, Монгол судлалын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг талууд тэмдэглэн Монголд зочлох жилийн хүрээнд энэ оны 8 дугаар сард зохион байгуулагдах Монголч эрдэмтдийн XII их хурал Бүгд Найрамдах Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Дархан Кыдыралиг урилаа.