АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ДҮН ГАРЛАА
23 дахь удаагийн Азийн Физикийн Олимпиад амжилттай болж өндөрлөж байна. 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн юм.
Нийт 50 онооны 5 бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн.
Ингээд олимпиадын дүн гарахад хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан байна.
Байр эзлүүлэхдээ дараах дүрмийг баримталдаг.
Эхний 3 хүүхдийн дундаж оноо болон медиан дунджийг 2-оор үржүүлсэн онооны аль багыг 100% гэж авдаг. Энэ удаад эхний 3 сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон. Тиймээс 21.5 оноог 100% гэж авч үзнэ. Энэ тооцоолол ёсоор сурагчдыг дараах байдлаар байр эзлүүлэв.
Алт 90-100% буюу 19 онооноос дээш
Мөнгө 78-90% буюу 16 онооноос дээш
Хүрэл 65-78% буюу 13 онооноос дээш
Шагналт байр 50-65% 10 онооноос дээш
Ингээд 23 дахь удаагийн олимпиадад
Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангалаа.
Тайвань 5 алт, 2 мөнгө
Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл
Израйль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, ….
Олимпиадыг зохион байгуулагч Монгол улсын багийн тухайд 1 хүрэл медаль хүртэж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш болно.