МОНГОЛ УР ЧАДВАР 2023 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
“Дэлхийн ур чадвар”-ын 47-р тэмцээн 2024 онд БНФУ-ын Леон хотод болно. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын суралцагчдыг шалгаруулах “Монгол ур чадвар-2023” тэмцээн өнөөдөр эхэллээ.
“Монгол ур чадвар-2023” тэмцээнийг
Токарь
Гагнуур
Барилгын өрөг угсралт
Барилгын сантехник
Тогооч
Мужаан
Цахилгаан
График дизайн гэсэн 8 төрлөөр зохион байгуулна. Тэмцээн 3 хоног үргэлжлэх юм.
Монгол Ур чадвар 2023 тэмцээнд 139 суралцагч, 103 багш нар оролцохоор бүртгүүлээд байна. Төрөл тус бүрийн шилдгүүд дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлнө.
Манай улсын тухайд Дэлхийн ур чадварын тэмцээнд 2015 оноос хойш тасралтгүй оролцож байгаа. Сүүлийн гурван удаагийн тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, гагнуур болон барилгын өрөг угсрагч мэргэжлээр медаль авч байсан.
Дэлхийн ур чадварын тэмцээн нь оюутнуудын мэдлэг, ур чадварын хэмжүүр болохоос гадна сурагчдаа бэлдсэн багшийн чансаа, сургуулийн эрэмбийг давхар тодорхойлж байдаг юм.