Erasmus+ MONGWBL төслийн хүрээнд Грек улсад сургалт зохион байгуулагдлаа.

A- A A+
Erasmus+ MONGWBL төслийн хүрээнд Грек улсад сургалт зохион байгуулагдлаа.

Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны "Erasmus+ MONGWBL“ төсөл нь Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.

Тус төслийн хүрээнд 2023 оны 6-р сарын 12-14-ний өдрүүдэд Грекийн Тесалоники хотын Македоны их сургууль дээр зохион байгуулагдсан “Ажлын байранд суурилсан сургалтын туршлага судлах нь” сэдэвт сургалтад Монгол Улсын төслийн баг 35 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Сургалтын үеэр Македоны их сургуулийн ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлдэг төрийн бодлого, сургалтын тогтолцоо, дадлагын зохион байгуулалт, ажил олгогч байгууллагын сайн, шинэлэг, шилдэг туршлага, мөн тус хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын эзэмшсэн ур чадвар, туршлага, амжилтын түүхийг сонсож, оролцогч талууд санал сэтгэгдлээ хуваалцав. Түүнчлэн ажлын байранд суурилсан сургалтын явцад ажил олгогч болон их сургуулийн багш нар оюутнуудыг хэрхэн үнэлдэг, ямар сургалтад хамруулдаг, ямар ур чадваруудыг нь түлхүү хөгжүүлдэг, тухайн ажил, мэргэжил, салбарынхаа онцлогыг танин мэдэх тухай болон тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажил олгогч байгууллагуудаар зочилж, туршлага судаллаа.