ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАГШ, АЖИЛТАНД
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛД
САНАЛ АВЧ БАЙНА.
Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор
- 1 дүгээр хавсралтаар “Хүүхдийн цэцэрлэг, багш, ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын төсөл
- 2 дугаар хавсралтаар “ЕБС-ийн багш ажилтны мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам” төслийг тус тус танилцуулж байна.
Мэргэшлийн зэрэг нь багш, ажилтны албан тушаалын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн үр дүн, мэргэшлийн мэдлэг, чадвар, арга туршлагаараа хамт олон, орон нутаг, улсын хэмжээнд манлайлж, бусдад түгээн дэлгэрүүлэх, хамтран суралцах, ажиллах түвшинд хүрсний баталгаа болох бөгөөд багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
Энэхүү журмын төсөлд дараах зохицуулалтыг шинэчлэн тусгасан. Үүнд:
- Мэргэшлийн зэргийн шатлал, хүчинтэй хугацаа, үйлчлэх хүрээний зохицуулалт;
- Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, байгууллагын үнэлгээний дүнд үндэслэн багш, ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, бататгах зохицуулалт;
- Бусад салбарын төрийн албан хаагчдын мэргэшлийн зэрэгтэй ижил байх зорилгоор “Заах аргач багш” зэргийн нэршлийг “Ахлах багш” гэж өөрчлөх, “Заах аргач багш” зэрэгтэй багш нарын мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг баримтлан “Ахлах багш” зэргийн үнэмлэхийг дахин олгох зохицуулалт;
- “Ахлах” зэргийг цэцэрлэг, сургууль, “Тэргүүлэх” зэргийг аймаг, нийслэлийн Боловсролын газар, “Зөвлөх” зэргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох зохицуулалт;
- Мэргэшлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй сэтгэл зүйч, номын санчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох зохицуулалт;
- Мэргэшлийн зэргийг хэвээр хадгалах зохицуулалт;
- Мэргэшлийн зэрэг олгох бататгах, нэмэгдэл олгох ажиллагааг төсвийн жилтэй уялдуулах зохицуулалт;
- Мэргэшлийн зэргийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх зохицуулалт.
Журмын төсөлтэй танилцан, саналаа ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.
Санал хүлээн авах хаяг: gantugs@mecs.gov.mn; Naranzul@mecs.gov.mn
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
--- оОо ---
Төсөл
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
.....тушаалын нэгдүгээр хавсралт
“ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АРГА ЗҮЙЧ, ЭРХЛЭГЧИД
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ’’
Нэг. Нийтлэг зүйл
- Хүүхдийн цэцэрлэгийн (цаашид цэцэрлэг гэх) эрхлэгч, арга зүйч, багшид мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох харилцааг энэхүү журмаар зохицуулна.
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд заасан мэргэшлийн зэргийг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага, энэхүү журамд заасан үндсэн болон тусгай шалгуурыг хангасан, цэцэрлэгт ажиллаж байгаа эрхлэгч, арга зүйч, багшид тус тус олгоно.
- Мэргэшлийн зэрэг нь цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг, мэргэжлийн ур чадвар, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг харгалзан багшийн хөгжлийг дэмжих, туршлага, арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ.
- Мэргэшлийн зэрэг олгох, хасах, хэвээр хадгалах үйл ажиллагаа нь ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжсэн, ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
- “Мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох” гэдэгт мэргэшлийн зэрэг шинээр олгох, бататгах, хэвээр хадгалах, хасах, хүчингүйд тооцох, бүртгэх үйл ажиллагааг ойлгоно.
- “Мэргэшлийн зэрэг бататгах” гэдэгт эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр өмнө олгосон зэргийн хугацаа дуусахад шалгуур үзүүлэлтийг давтан хангаж буйг баталгаажуулахыг ойлгоно.
- Энэ журмын 1.2, 2,10-т заасан шалгуурыг бүрэн хангасан зэрэг горилогчид Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн хугацаанаас нь өмнө мэргэшлийн зэрэг олгож болно.
Хоёр. Мэргэшлийн зэргийн шатлал, хүчинтэй хугацаа, үйлчлэх хүрээ
- Цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгчид олгох мэргэшлийн зэрэг нь “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” гэсэн шатлалтай байна.
- Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа шатлал бүрд 5 жил байна.
- Мэргэшлийн зэргээ ахиулаагүй, бататгаагүй тохиолдолд хүчингүй болно.
- Мэргэшлийн зэргийг алгасаж болон давхардуулж олгохгүй.
- Мэргэшлийн зэрэг олгосныг гэрчлэх баримт бичиг нь мэргэшлийн зэрэг олгосон шийдвэр, мэргэшлийн зэргийн үнэмлэх байна.
- “Ахлах” зэргийг тухайн цэцэрлэг, “Тэргүүлэх” мэргэшлийн зэргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, “Зөвлөх” мэргэшлийн зэргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус олгоно.
- “Ахлах” зэрэг горилогч нь тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, энэхүү журамд заасан үндсэн болон тусгай шалгуурыг хангасан, байгууллага, хамт олон, эцэг эх асран хамгаалагчиддаа ёс зүй, харилцаа хандлагаараа эерэгээр манлайлан ажилласан байна.
- “Тэргүүлэх” зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил түүнээс “Ахлах” зэрэгтэй 5-аас доошгүй жил ажилласан, энэхүү журамд заасан үндсэн болон тусгай шалгуурыг хангасан, орон нутаг, бүсийн хэмжээнд байгууллагад зөвлөн туслаж хамтран ажилласан байна.
- “Зөвлөх” зэрэг горилогч нь “Тэргүүлэх” мэргэшлийн зэргийг 1 буюу түүнээс дээш бататгасан энэхүү журамд заасан үндсэн болон тусгай шалгуурыг хангасан, салбарын болон үндэсний хэмжээнд байгууллага, багш нарт зөвлөх, хамтран ажиллах зэргээр салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан байна.
- Багшийн хөгжлийн тухай хуулийн 9.2-т заасны дагуу олон улсын эрдэм шинжилгээний хурал, улсын хэмжээнд зохион байгуулагдсан мэргэжлийн уралдаан тэмцээн, хөтөлбөрт оролцож шагналт байранд шалгарсан, үндэсний хэмжээнд сургалт, арга зүйн инноваци нэвтрүүлсэн тохиолдолд хугацаанаас нь өмнө мэргэшлийн зэрэг олгож болно.
Гурав. Мэргэшлийн зэрэг олгох шалгуур
- Мэргэшлийн зэрэг олгоход дараах үндсэн шалгуурыг баримтална:
- Хүүхдийн хөгжлийн үнэлгээний үр дүн, ахиц, өөрчлөлт;
- Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд гарсан ахиц;
- Туршлага, арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн байдал;
- Хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж;
- Сүүлийн 3 жилд ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй багш, арга зүйч, эрхлэгч нь мэргэшлийн зэрэг горилох, бататгах хүсэлтээ гаргана.
- Мэргэшлийн зэрэг горилогчийн албан тушаалын онцлогоос хамаарч мэргэшлийн зэрэгт тавих шалгуур болон үзүүлэлт нь ялгаатай байна.
- Багшид мэргэшлийн зэрэг олгоход дараах тусгай шалгуур үзүүлэлтийг баримтална:
Тусгай шалгуур |
“Ахлах” мэргэшлийн зэргийн үзүүлэлт |
“Тэргүүлэх” мэргэшлийн зэргийн үзүүлэлт |
“Зөвлөх” мэргэшлийн зэргийн үзүүлэлт |
Хүүхдийн хөгжлийн ахиц |
Бүлгийн хүүхэд бүрийн хөгжлийн ахиц, өөрчлөлт, баримт нотолгоо, хөгжлийн түвшинг өмнөх түвшинтэй харьцуулахад гарсан ахиц, амжилт |
Хүүхдийн хөгжлийн ахиц, өөрчлөлт, хүүхдийн хөгжлийн үнэлгээний арга зүйд оруулсан тэргүүн туршлага |
|
Мэргэжлийн ур чадвар |
Цэцэрлэгийн түвшинд: Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд ахиц гарсан байх
Багшлахуйн арга зүй, ур чадвараа илтгэх сургалтын төлөвлөлт, хүүхдийн хөгжлийн үнэлгээний чиглэлээр өөрийн хийж буй ажлаа түгээн дэлгэрүүлсэн байх
Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-4-р түвшинд тасралтгүй 5 удаа үнэлэгдсэн байх
Сургалт, үйл ажиллагааг хүүхдийн хөгжлийн онцлог , ялгаатай хэрэгцээнд тулгуурлан төлөвлөх, хэрэгжүүлэх, бодитой үнэлж сайжруулах чадвартай байх;
Бүтээлч, шинэлэг арга зүй, технологийг судлан хэрэгжүүлэх чадвартай байх
|
Аймаг, нийслэл, дүүргийн түвшинд:
Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд ахиц гарсан байх
Багш нарт мэргэжил, арга зүйн тэргүүн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байх,
Бүс нутгийн хэмжээний эрдэм шинжилгээний хурал, мэргэжлийн уралдаан тэмцээн, хөтөлбөрт амжилттай оролцсон байх
Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр тасралтгүй сүүлийн 5 удаад 1-3-р түвшинд үнэлэгдсэн байх
Сургалтын чанар, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, технологи эзэмшсэн байх
Мэргэжлийн хөгжлийн бүлгийг чиглүүлэх, мэргэжил арга зүйгээр зөвлөн туслах чадвартай байх |
Үндэсний түвшинд:
Бүс нутгийн хэмжээнд сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлдэг ментор багш байх
Шинэлэг санаа, бүтээлч арга зүй, дэвшилтэт технологийг хэрэгжүүлэн түгээн дэлгэрүүлсэн байх
Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал, мэргэжлийн уралдаан тэмцээн, хөтөлбөрт амжилттай оролцсон байх
-Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд тасралтгүй сүүлийн 5 удаа 1-2р түвшинд үнэлэгдсэн байх
Бүс нутгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийг чиглүүлэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулах шинэлэг арга зүй, технологийг боловсруулан туршиж, хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байх; |
Хамт олон, эцэг, эх асран хамгаалагчийн сэтгэл ханамж |
|
||
Өөрийгөө хөгжүүлсэн байдал
|
Өөрийгөө хөгжүүлэх талаар санаачилгатай байж, хувийн ур чадвар, мэдээлэл технологийн ур чадвараа хөгжүүлсэн байх |
- Арга зүйчийн албан тушаалд ажиллах багш нь “Ахлах” мэргэшлийн зэрэгтэй байх ба арга зүйчид мэргэшлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална:
Тусгай шалгуур |
“Ахлах” мэргэшлийн зэргийг бататгах үзүүлэлт |
“Тэргүүлэх” мэргэшлийн зэргийн үзүүлэлт |
“Зөвлөх” мэргэшлийн зэргийн үзүүлэлт |
Хүүхдийн хөгжлийн ахиц |
Багш нарын хүүхдийн хөгжлийн үнэлгээ, баримт нотолгоонд хяналт хийж үнэлгээ дүгнэлт өгч ажилласан байх Тухайн цэцэрлэгийн хүүхдүүд эзэмшвэл зохих чадварыг бүрэн эзэмшсэн байх |
Хүүхдийн хөгжлийн ахиц, өөрчлөлт, хүүхдийн хөгжлийн үнэлгээний арга зүйд оруулсан тэргүүн туршлага |
|
Мэргэжлийн ур чадвар |
Цэцэрлэгийн түвшинд:
Багшлахуйн арга зүй, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажил хэрэгжүүлсэн байх
Багшид сургалт, үйл ажиллагаагаа хүүхдийн хөгжлийн онцлог , ялгаатай хэрэгцээнд тулгуурлан төлөвлөх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чадвартай байх;
Бүтээлч, шинэлэг сургалтын технологийг судлан хэрэгжүүлэх, багаар ажиллах чадвартай байх
Сургалтын чанар, үр дүнг сайжруулах бүтээлч арга зүй, технологийг багш эзэмшихэд зөвлөн туслах, арга зүйн дэмжлэг үзүүлэх чадвартай байх |
Аймаг, нийслэл, дүүргийн түвшинд:
Багшлахуйн арга зүй, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажил хэрэгжүүлэн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байх
Сүүлийн 3 жилд аймаг, дүүргийн багш нарт 2-оос доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх.
Сургалтын шинэ технологи хэрэгжүүлсэн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан байх
Сургалтын чанар, үр дүнг сайжруулах арга зүй, технологийг судлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцсон байх
Бүс нутгийн хэмжээний эрдэм шинжилгээний хурал, мэргэжлийн уралдаан тэмцээн, хөтөлбөрт амжилттай оролцсон байх
Мэргэжлийн хөгжлийн бүлгийг чиглүүлэх, багш нарт мэргэжил арга зүйгээр зөвлөн туслах ажлыг хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байх |
Үндэсний түвшинд:
Багшлахуйн арга зүй, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр шинэлэг арга зүй, технологийг нэвтрүүлэн түгээн дэлгэрүүлсэн байх
Сүүлийн 2 жилд аймаг, нийслэлийн багш нарт 5-аас доошгүй удаа сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх.
Сургалтын шинэ технологи хэрэгжүүлсэн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан байх
Сургалтын чанар, үр дүнг сайжруулах арга зүй, технологийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцсон байх
Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал, мэргэжлийн уралдаан тэмцээн, хөтөлбөрт амжилттай оролцсон байх
Бүс нутгийн мэргэжлийн хөгжлийн бүлгийг чиглүүлэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр багш, байгууллагад зөвлөн туслах ажлыг хэрэгжүүлэн үр дүнг тооцсон байх; |
Хамт олон, эцэг, эх асран хамгаалагчийн сэтгэл ханамж |
|
||
Өөрийгөө хөгжүүлсэн байдал
|
Өөрийгөө хөгжүүлэх талаар санаачилгатай ажиллаж, мэргэжлийн болон манлайллын, мэдээлэл харилцааны технологийн ур чадвараа хөгжүүлсэн байх |
- Эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байгаа удирдах ажилтан нь “Тэргүүлэх” мэргэшлийн зэрэгтэй байх ба түүнд мэргэшлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална:
Тусгай шалгуур |
“Тэргүүлэх” мэргэшлийн зэргийг бататгах үзүүлэлт |
“Зөвлөх” мэргэшлийн зэргийн үзүүлэлт |
Хүүхдийн хөгжлийн ахиц |
Тухайн цэцэрлэгийн хүүхдүүд эзэмшвэл зохих чадварыг бүрэн эзэмшсэн, өмнөх түвшинтэй харьцуулахад ахиц гарсан байх |
Тухайн цэцэрлэгийн хүүхдүүд эзэмшвэл зохих чадварыг бүрэн эзэмшсэн, өмнөх түвшинтэй харьцуулахад ахиц гарсан байх |
Удирдан зохион байгуулах ур чадвар |
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үр дүнд үндэслэн сайжруулж, үр дүнг тооцон ажилласан байх. |
|
Аймаг, нийслэлийн түвшинд:
Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүүхэд хамгааллын чиглэлээр багш хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчдад зөвлөн туслаж мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн байх
Сүүлийн 2 жилд 5-аас доошгүй цэцэрлэгт сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх. |
Үндэсний түвшинд:
Хүүхэд хамгаалал, бага насны хүүхдийн цогц хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг багш, хамт олон, эцэг, эх, асран хамгаалагчдад хамтран ажиллаж мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлсэн байх
Сүүлийн 2 жилд 10-аас доошгүй цэцэрлэгт сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулсан байх. |
|
Сургалтын чанар, үр дүнг сайжруулах арга зүй, технологийг судлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцсон байх Бүтээлч арга зүй, технологи, шинэ санаа, туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан байх |
Сургалтын чанар, үр дүнг сайжруулах арга зүй, технологийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцсон байх Бүтээлч арга зүй, технологи, шинэ санаа, туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулсан байх |
|
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бага насны хүүхдийг цэцэрлэгийн үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн |
||
Хүүхдийн хоол, хүнсний эрүүл ахуй, технологийн горим хангах, сургалтын байгууллагын орчинд багш, ажилтан, бага насны хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар авсан арга хэмжээ, үр дүн. Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн 3 жилд тасралтгүй I-III түвшинд үнэлэгдсэн байх |
||
Хамт олон, эцэг, эх асран хамгаалагч, олон нийтийн сэтгэл ханамж |
-Удирдлагын манлайлах ур чадвар, харилцаа хандлага, ёс зүй, хариуцлагатай холбоотой үндэслэл, нотолгоо бүхий гомдол дээд шатны байгууллагуудад ирээгүй байх; -Байгуулага, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулсан байх -Ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх. |
|
Өөрийгөө хөгжүүлсэн байдал |
-Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн мэргэжлийн болон манлайллын ур чадвар, мэдээлэл технологийн ур чадвараа дээшлүүлсэн байх |
Дөрөв. Мэргэшлийн зэрэг олгох, бататгах үйл ажиллагааны зохион байгуулалт
- Мэргэшлийн зэрэг олгох, бататгах үйл ажиллагаа дараах байдлаар зохион байгуулна.
- Мэргэшлийн зэрэг горилогч нь жил бүрийн 5 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 15-ны дотор мэргэшлийн зэргийн үндсэн болон тусгай шалгуурыг хангасан талаар хүсэлтээ цэцэрлэгийн удирдлагад бичгээр, орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад боловсролын мэдээллийн системд цахимаар илгээнэ.
- Зэрэг горилогч нь дараах материалыг бичгээр болон цахим хэлбэрээр бүрдүүлнэ.
4.2.1.мэргэшлийн зэрэг олгох, бататгахыг хүссэн өргөдөл;
4.2.2.энэхүү журмын 3.1-т заасан үндсэн шалгуур, 3.2.1, 3.2.2, 3.2.3-т тус тус заасан тусгай шалгуур хангасныг нотлох баримт, боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn), үнэлгээний мэдээллийн цахим сан (Bi)-д байршсан мэдээлэл баримт
4.2.3.мэргэшлийн зэрэгтэй тохиолдолд тушаал/үнэмлэхний хуулбар;
- Мэргэшлийн зэрэг горилох, бататгахыг хүссэн хүсэлтийг энэхүү журамд заасан шалгуурын дагуу магадлан үнэлэх, дүгнэлт гаргах ажлын хэсгийг шат шатны мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий албан тушаалтан томилно.
- Ажлын хэсэг нь 3-9 хүний бүрэлдэхүүнтай байх ба цэцэрлэгийн түвшинд арга зүйч, мэргэжлийн хөгжлийн бүлгийн чиглүүлэгч багш, багш нарын төлөөллөөс бүрдэнэ. Орон нутаг, үндэсний түвшинд сургуулийн өмнөх боловсролын асуудал, гүйцэтгэлийн үнэлгээ, удирдах ажилтан, багшийн хөгжил хариуцсан албан хаагч, багш нарын мэргэжлийн холбооны төлөөлөл байна.
- Ажлын хэсэг нь дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
- Ажлын хэсгийн гишүүн бүр төрийн албан хаагчийн ёс зүй, багшийн ёс зүйн дүрэм, энэхүү журмын 1.4 дэх заалттай танилцан ажлын төлөвлөгөө гаргана.
- Ажлын хэсэг нь зэрэг горилогчийн баримт материалыг тухайн оны 08 дугаар сард багтаан энэхүү журамд нийцүүлэн магадлан хянаж, үнэлгээ дүгнэлтийг цэцэрлэгийн мэргэжлийн хөгжлийн бүлэгт танилцуулна.
- Ажлын хэсэг нь мэргэжлийн хөгжлийн бүлгийн хурлын саналд үндэслэн үнэлгээ, дүгнэлт гарган “Ахлах” зэрэг олгох, бататгах, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэгт нэр дэвшүүлэх саналыг эрхлэгчид танилцуулна.
- Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь “Тэргүүлэх”, “Зөвлөх” мэргэшлийн зэрэг горилогчийг энэхүү журмын үндсэн болон тусгай шаардлага хангаж байгаа эсхүл шаардлага хангахгүй байгаа эсэхийг магадлан шалгасан үнэлгээ дүгнэлтийг боловсролын мэдээллийн системд тухайн оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан мэдээллийг баталгаажуулна.
- Аймаг, нийслэлийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллагаас томилогдсон ажлын хэсэг нь “Зөвлөх” мэргэшлийн зэрэг горилогчийг энэхүү журмын үндсэн болон тусгай шаардлага хангаж байгаа эсхүл шаардлага хангахгүй байгаа эсэхийг магадлан шалгасан үнэлгээ дүгнэлтийг боловсролын мэдээллийн системд тухайн оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн дотор багтаан мэдээллийг баталгаажуулна.
- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилогдсон ажлын хэсэг нь “Зөвлөх” мэргэшлийн зэрэг горилогчийг энэхүү журмын үндсэн болон тусгай шаардлага хангаж байгаа эсхүл шаардлага хангахгүй байгаа эсэхийг магадлан шалгасан үнэлгээ дүгнэлтийг боловсролын мэдээллийн системд тухайн оны 12 дүгээр сарын 01-ны өдрийн дотор багтаан мэдээллийг баталгаажуулна.
- Ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд тухайн мэргэшлийн зэрэгт тавигдах үндсэн болон тусгай шалгуурыг зэрэг горилогч хангаж буй эсэхийг ажлын байранд нь очиж магадлан шалгаж болно.
- Ажлын хэсэг нь зэрэг горилогчийн мэргэшлийн зэргийн шалгуур хангаж байгаа эсэх, олгох, бататгах, хасахтай холбоотой мэргэжлийн хөгжлийн бүлгийн хурлыг жил бүрийн 8 дугаар сард зохион байгуулна. Хуралд мэргэжлийн хөгжлийн бүлгийн нийт багшийн 90-ээс доошгүй хувь нь оролцож, тэдний 80-аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд дүгнэлтийг хүчинтэйд тооцно.
- Ажлын хэсэг нь багш, арга зүйч, эрхлэгчид мэргэшлийн зэрэг олгох, бататгах талаар гаргасан ажлын хэсгийн дүгнэлтээ мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий албан ташаалтанд танилцуулна.
- Мэргэшлийн зэрэг олгосон тухай шийдвэрийг дээд шатны боловсролын байгууллага, олон нийтэд нээлттэй мэдээлж, шийдвэрийн хуулбарыг тухайн зэрэг горилогч бүрд өгнө.
- Мэргэшлийн зэрэг олгох, бататгах хүсэлт гаргасан багш, арга зүйч, эрхлэгчид мэргэшлийн зэрэг олгохоос татгалзсан тохиолдолд шалгуур хангаагүй үндэслэлийг танилцуулна.
- Ажлын хэсэг нь мэргэшлийн зэргийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, баталгаажуулах, мэргэшлийн зэргийн асуудлаар багш, сургалтын байгууллагад зөвлөмж, чиглэл өгнө.
- Мэргэшлийн зэрэг олгосон шийдвэр гарснаас хойш 1 сарын дотор үнэмлэхийг гардуулна.
- Ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан “Ахлах” мэргэжлийн зэрэг олгох тухай шийдвэрийг тухайн оны 9 дүгээр сард багтаан цэцэрлэгийн эрхлэгч гаргана.
- Ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан “Тэргүүлэх” мэргэшлийн зэрэг олгох тухай шийдвэрийг тухайн оны 11 дүгээр сард багтаан орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тушаал шийдвэр гарган баталгаажуулна.
- “Зөвлөх” мэргэшлийн зэргийг энэхүү журмын 4.4-т заасан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн тухайн оны 12 дугаар сарын 15-ны дотор Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тушаал шийдвэр гарган баталгаажуулна.
- Мэргэшлийн зэргийн үнэмлэхний загвар батлах, хэвлүүлэх, олгох, мэдээллийн сан үүсгэх асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
Тав. Мэргэшлийн зэргийн нэмэгдэл
- Аймаг, нийслэлийн боловсролын газар, цэцэрлэгийн удирдлага нь мэргэшлийн зэргийн нэмэгдэлд шаардагдах зардлыг тооцож, дараа оны төсвийн төсөлд тусгана.
- Мэргэшлийн зэрэг шинээр олгосон багшид нэмэгдлийг дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож олгоно.
Зургаа. Мэргэшлийн зэргийн хэвээр хадгалах, хасах, хүчингүй болгох
- Багшид олгосон мэргэшлийн зэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.
- Мэргэшлийн зэрэг нь дараах тохиолдолд хэвээр хадгалагдана.
- Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд харах чөлөөтэй;
- Ажил олгогчийн зөвшөөрлөөр гадаад улсад мэргэжил дээшлүүлэх, магистр, докторын түвшний болон хөрвөх сургалтад хамрагдаж байгаа;
- Цэргийн жинхэнэ албанд татагдсан;
- Өөрийн болон гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдлын улмаас ажил олгогчоос урт хугацаагаар чөлөө авсан;
- Дээд байгууллага, салбарын хэмжээнд албан тушаал дэвшиж, шилжиж, сэлгэн ажилласан;
- Удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр 2 хүртэлх жил өөр ажил үүрэг гүйцэтгэсэн;
- Энэ журмын 6.2.1-6.2.6 дахь заасан шалтгааны улмаас мэргэшлийн зэргээ хугацаанд нь бататгаж эсвэл ахиулж чадаагүй бол өмнөх зэрэг нь нэг жил хүчинтэй хадгалагдана.
- Албан ёсны чөлөө болон эрүүл мэндийн шалтгаанаар мэргэшлийн зэргээ хугацаанд нь бататгаж, эсвэл ахиулж чадаагүй бол өмнөх зэргийг нэг жил хадгална.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг багшийн мэргэшлийн зэргийн хүчинтэй байх хугацаанаас хасаж тооцно.
- Багш нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэст албан тушаал дэвшин ажиллах хугацаанд тухайн багшийн мэргэшлийн зэрэг хэвээр хадгалагдана.
- Мэргэшлийн зэрэг олгосон байгууллагын тушаалаар дараах тохиолдолд багшийн мэргэшлийн зэргийг хасаж, хүчингүй болгоно.
- Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр 5-аас дээш удаа V түвшинд үнэлэгдсэн
- Төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон;
- Тухайн мэргэшлийн зэргийн шалгуурыг хангахгүй болсон;
- Энэхүү журмын 6.2-т зааснаас бусад тохиолдолд мэргэшлийн зэргээ хугацаандаа бататгаагүй;
- Хүүхдийн эрхэд халдсан нь баримтаар нотлогдсон
- Ажил, мэргэжлийн ноцтой алдаа дутагдал, зөрчил гаргасан нь баримтаар нотлогдож, эрх бүхий байгууллагаас дүгнэлт, шийдвэр гарсан;
- Мэргэшлийн зэргээ бататгах, зэрэг ахиулах хүсэлт гаргахдаа хуурамч баримт материал бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол өмнөх хүчин төгөлдөр мэргэшлийн зэргийг хүчингүйд тооцоно.
Долоо. Мэргэшлийн зэргийн бүртгэл мэдээллийг бүрдүүлэх, хөтлөх.
- Боловсролын салбарын мэдээллийн системд тулгуурлан зэрэг горилогч нь мэргэжлийн зэргийн шалгуур хангасныг нотлох мэдээлэл, баримт, мэргэшлийн зэрэг горилох, олгох, бататгах, цуцлах, түдгэлзэх, сэргээх, үнэмлэхийг нөхөн олгох үйл ажиллагааг зохион байгуулж, мэргэшлийн зэрэгтэй багш, арга зүйч, эрхлэгчийн нэгдсэн бүртгэл мэдээллийг бүртгэж, хөтөлнө.
- Мэргэшлийн зэргийн бүртгэл мэдээллийн санг цэцэрлэгийн ажлын хэсэг, аймаг, нийслэлийн боловсролын газарт сургуулийн өмнөх боловсрол хариуцсан арга зүйч/мэргэжилтэн, Боловсролын ерөнхий газарт багш, удирдах ажилтны хөгжлийн асуудал хариуцсан нэгж тус тус бүртгэж, хөтөлнө.
- Мэргэшлийн зэргийн бүртгэл мэдээллийн сан нь цэцэрлэгийн мэргэшлийн зэрэгтэй багш, арга зүйч, эрхлэгчийг аймаг, нийслэл, сум дүүрэг, цэцэрлэгийн албан тушаал, ажилласан жил, нэмэгдлийн дүнг нэгтгэн харах боломжтой, ил тод нээлттэй байна.
Найм. Бусад
- Мэргэшлийн зэрэг горилох, бататгах хүсэлт гаргагч нь зэрэг олгох, бататгах үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдол гаргаж болно.
- Зэрэг горилогч нь мэргэшлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаанд энэхүү журмын 1.2-т заасан зарчмыг зөрчсөн, 3.1, 3.2-т заасан үндсэн болон тусгай шалгуур хангаагүй багш, аргазүйч, эрхлэгчид мэргэшлийн зэрэг олгосон, шийдвэрийн баталгаажилт хууль бус гэж үзсэн тохиолдолд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12.3, 12.4-т заасан зөвлөлд үндэслэл, баримт нотолгооны хамт бичгээр мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно.
- Зэрэг горилогч нь гомдол гаргахдаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтыг баримтална.
- Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авсан байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэж, үндэслэл бүхий хариуг гомдол гаргагчид албан бичгээр хүргүүлж мэдэгдэнэ.
- Ажлын хэсэг, мэргэшлийн зэргийн зөвлөлийн гишүүн нь магадлан шалгах үнэлгээ дүгнэлт гаргах, мэргэшлийн зэрэг олгох шийдвэр батлах ажлын явцын албан мэдээллийг бусдад тараах, нийтэд мэдэгдэл хийхийг хориглоно.
- 8.4. Энэхүү журмыг зөрчсөн багш, мэргэжилтэн, албан хаагч, мэргэжлийн холбоодын ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
- Цэцэрлэг нь мэргэшлийн зэрэг олгосон багшийн мэдээллийг маягт (Хавсралт 1)-ын дагуу бүртгэж, боловсролын салбарын мэдээллийн системд оруулна.
---000---
Хавсралт 1
ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ, АРГА ЗҮЙЧ, БАГШИД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ
ОЛГОСОН МЭДЭЭЛЭЛ
Мэргэшлийн зэргийн нэр: ...........................
Зэрэг олгосон багшийн тоо: ..........................
№ |
Овог нэр |
Хүйс |
Нас |
Мэргэжил |
Боловс-ролын зэрэг |
Эрхэлж байгаа албан тушаал |
Өмнө олгосон мэргэшлийн зэрэг |
Шинээр олгосон мэргэшлийн зэрэг эсхүл бататгасан |
Мэргэшлийн зэрэг олгосон шийдвэрийн дугаар |
Мэргэшлийн зэргийн үнэмлэхийн дугаар |
Мэдээллийг нэгтгэсэн: .............................. (гарын үсэг, албан тушаал, тамга, тэмдэг) (овог, нэр)
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
.....тушаалын хоёрдугаар хавсралт
Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны
мэргэШлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам
Нэг. Нийтлэг зүйл.
1.1.Ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвийн (цаашид сургалтын байгууллага гэх) багш ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хасах харилцааг зохицуулна.
1.2. Мэргэшлийн зэрэг нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан, сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш, сургалтын менежер, захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, номын санч (цаашид багш, ажилтан гэх)-д хамаарна.
1.3. Мэргэшлийн зэрэг нь сургалтын байгууллагын багш, ажилтны албан тушаалын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлсэн үр дүн, мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн хүрсэн түвшний баталгаа болж, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
1.4. Мэргэшлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаанд үр дүн, гүйцэтгэлд суурилсан, ил тод, нээлттэй, шударга, оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтална.
1.5. “Мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох” гэдэгт мэргэшлийн зэрэг горилох, шинээр олгох, бататгах, бууруулах, хэвээр хадгалах, цуцлах/хасах, хүчингүйд тооцох, бүртгэх үйл ажиллагааг ойлгоно.
1.6. “Мэргэшлийн зэрэг бататгах” гэдэгт эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр өмнө олгосон зэргийн шалгуурыг давтан хангаж буйг баталгаажуулахыг ойлгоно.
1.7. “Мэргэшлийн зэрэг горилох” гэдэгт мэргэшлийн зэрэг авах, бататгах, шатлал ахиулахаар хүсэлт гаргахыг ойлгоно.
Хоёр. Мэргэшлийн зэргийн шатлал, хүчинтэй хугацаа, үйлчлэх хүрээ
2.1. Сургалтын байгууллагын багш, ажилтанд олгох мэргэшлийн зэрэг нь “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” гэсэн шатлалтай байна.
2.2.Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа 5 жил байна.
2.3.“Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэргийг анх олгосноос хойш 5 жил тутамд бататгах бөгөөд шалгуур үзүүлэлтийг хангаагүй, зэргээ бататгаагүй, ахиулаагүй, тохиолдолд хүчингүйд тооцно.
2.4.Мэргэшлийн зэргийг алгасаж болон давхардуулж олгохгүй.
2.5.Мэргэшлийн зэрэг олгосныг гэрчлэх баримт бичиг нь мэргэшлийн зэрэг олгосон шийдвэр, мэргэшлийн зэргийн үнэмлэх байна.
2.6.“Ахлах” зэргийг сургалтын байгууллага, “Тэргүүлэх” зэргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага (цаашид аймаг, нийслэлийн боловсролын газар гэх), “Зөвлөх” зэргийг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид Боловсролын ерөнхий газар гэх)-ын дүгнэлт, саналд үндэслэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус тус олгож, хүчингүй болгох эрх үүргийг хэрэгжүүлнэ.
2.7.Энэхүү журамд заасан шалгуурыг хангасан багш, сургалтын менежер, захиралд “Ахлах багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэшлийн зэргийг, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, номын санчид “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” мэргэшлийн зэргийг тус тус олгоно.
2.8.”Ахлах” зэрэг горилогч багш, ажилтан тухайн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, энэхүү журамд заасан нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан, байгууллага, хамт олон, суралцагч, эцэг эх асран хамгаалагчид мэдлэг, чадвар, харилцаа, хандлагаараа манлайлах чадвартай байна.
2.7.”Тэргүүлэх” зэрэг горилогч багш, ажилтан мэргэжлээрээ 10-аас доошгүй жил түүнээс “Ахлах” зэрэгтэй 5-аас доошгүй жил ажилласан, энэхүү журамд заасан нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан, орон нутаг, бүсийн хэмжээнд бусад багш, ажилтан, байгууллагад зөвлөх, хамтран ажиллах, тэдний хөгжил хувь нэмрээ оруулах чадвартай байна.
2.8.”Зөвлөх” зэрэгт горилогч багш ажилтан “Тэргүүлэх” зэргийг нэг буюу түүнээс дээш удаа бататгасан, энэхүү журамд заасан нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан, салбарын болон үндэсний хэмжээнд зөвлөх, хамтран ажиллах, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах чадвартай байна.
2.9.“Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” мэргэшлийн зэрэг нь төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургалтын байгууллагад болон гадаад улсад Монгол Улсын ерөнхий боловсролын хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг сургалтын байгууллагад нэгэн адил хүчинтэй.
2.10. Багшийн хөгжлийн тухай хуулийн 9.2-т заасны дагуу энэ журамд заасан шалгуурыг бүрэн хангасан багш, ажилтан мэргэжлээрээ олон улсын олимпиад, уралдаан тэмцээн, хөтөлбөрт оролцож, шагналт байранд шалгарсан тохиолдолд хугацаанаас нь өмнө мэргэшлийн зэрэг олгох асуудлыг энэхүү журмын дагуу шийдвэрлэнэ.
Гурав. Мэргэшлийн зэрэг олгох, бататгахад баримтлах нийтлэг шалгуур
3.1. Мэргэшлийн зэргийг олгох, бататгахад дараах нийтлэг шалгуурыг баримтална.
3.1.1. Багшийн ажлын болон байгууллагын үнэлгээний түвшин;
3.1.2. Багш, ажилтны мэргэжлийн хөгжил;
3.1.3.Бүтээлч, шинэлэг арга зүй, технологи, инноваци, туршлагаа түгээн дэлгэрүүлсэн үр дүн, ахиц, ;
3.1.4.Ажил мэргэжлийн чиглэлээр судалгаа, туршилт, төсөл хөтөлбөр, уралдаан, олимпиадад оролцсон амжилт;
3.1.5.Сүүлийн 5 жил ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байх;
3.2. Журмын 3.1-д заасан нийтлэг шалгуур, багш, ажилтны албан тушаалын онцлог, үндсэн чиг үүрэгт нийцүүлэн мэргэшлийн зэргийн тусгай шалгуур үзүүлэлтийг дор дурдснаар тодорхойлж, хэрэгжүүлнэ.
3.2.1.Багшид мэргэжлийн зэрэг олгох, бататгахад дараах шалгуур үзүүлэлтийг баримтална. (Насан туршийн боловсролын төвийн ерөнхий эрдмийн хичээл заадаг багш хамаарна)
|
Мэргэжлийн зэрэг |
Мэргэшлийн зэргийн тусгай шалгуур үзүүлэлт (сүүлийн 3 жилээр) |
|
Ахлах багш
|
|
|
Тэргүүлэх багш |
|
|
Зөвлөх багш |
|
3.2.2.Сургалтын менежерт мэргэшлийн зэрэг олгох, бататгахад дараах шалгуурыг баримтална. Сургалтын менежерийн албан тушаалд томилогдох иргэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын менежерийн албан тушаалд тавих нийтлэг шаардлагад заасны дагуу “ахлах” мэргэшлийн зэрэгтэй байна.
№ |
Мэргэшлийн зэрэг |
Мэргэшлийн зэргийн тусгай шалгуур үзүүлэлт (сүүлийн 3 жилээр) |
1 |
Ахлах багш (бататгах) |
|
2 |
Тэргүүлэх багш
|
|
3 |
Зөвлөх багш
|
|
3.2.3. Захиралд мэргэшлийн зэрэг олгох, бататгахад дараах нийтлэг шалгуурыг баримтална. Захирлын албан тушаалд ажиллах иргэн Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу “Тэргүүлэх” мэргэжлийн зэрэгтэй байна.
№ |
Мэргэшлийн зэрэг |
Мэргэшлийн зэргийн тусгай шалгуур үзүүлэлт (сүүлийн 3 жилээр) |
1 |
Тэргүүлэх багш (бататгах) |
|
2 |
Зөвлөх багш |
|
3.2.4. Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэшлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална.
№ |
Мэргэшлийн зэрэг |
Мэргэшлийн зэргийн тусгай шалгуур үзүүлэлт (сүүлийн 3 жилээр) |
1 |
Ахлах |
|
2 |
Тэргүүлэх |
|
3 |
Зөвлөх |
|
3.2.5. Сэтгэлзүйчид мэргэшлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална.
№ |
Мэргэшлийн зэрэг |
Мэргэшлийн зэргийн тусгай шалгуур үзүүлэлт (сүүлийн 3 жилээр) |
1 |
Ахлах |
|
2 |
Тэргүүлэх
|
|
3 |
Зөвлөх
|
|
3.2.6. Номын санчид мэргэшлийн зэрэг олгох, бататгахад дараах нийтлэг шалгуурыг баримтална.
|
Мэргэшлийн зэрэг |
Мэргэшлийн зэргийн тусгай шалгуур үзүүлэлт (сүүлийн 3 жилээр) |
|
Ахлах |
- Номын сангийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, ахиц, амжилт - Суралцагчийн бүтээлчээр унших дадлыг дэмжих үйл ажиллагааны үр дүн ахиц амжилт -Номын сангийн сүлжээ, номын санчдын мэргэжлийн бүлэгт нэгдэж өөрийгөө болон бусдыг хөгжүүлсэн байдал, үр дүн, ахиц Сургуулийн номын санд суурилсан соёлын бусад үйлчилгээг зохион байгуулсан арга туршлага, номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, инноваци, туршлага, арга зүйгээ байгууллагын дэлгэрүүлсэн байдал, амжилт, үр дүн, ахиц |
|
Тэргүүлэх |
- Номын сангийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, ахиц, амжилт - Суралцагчийн бүтээлчээр унших дадлыг дэмжих үйл ажиллагааны үр дүн ахиц амжилт -Номын сангийн сүлжээ, номын санчдын мэргэжлийн бүлэгт нэгдэж өөрийгөө болон бусдыг хөгжүүлсэн байдал, үр дүн, ахиц Сургуулийн номын санд суурилсан соёлын бусад үйлчилгээг зохион байгуулсан арга туршлага, номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, инноваци, туршлага, арга зүйгээ орон нутгийн түвшинд дэлгэрүүлсэн байдал, амжилт, үр дүн, ахиц |
|
Зөвлөх |
- Номын сангийн мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, ахиц, амжилт - Суралцагчийн бүтээлчээр унших дадлыг дэмжих үйл ажиллагааны үр дүн ахиц амжилт -Номын сангийн сүлжээ, номын санчдын мэргэжлийн бүлэгт нэгдэж өөрийгөө болон бусдыг хөгжүүлсэн байдал, үр дүн, ахиц Сургуулийн номын санд суурилсан соёлын бусад үйлчилгээг зохион байгуулсан арга туршлага, номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, инноваци, туршлага, арга зүйгээ салбар, үндэсний түвшинд дэлгэрүүлсэн байдал, амжилт, үр дүн, ахиц |
Дөрөв. Мэргэшлийн зэрэг олгох, бататгах, бүртгэх үйл ажиллагааны зохион байгуулалт.
4.1.Мэргэшлийн зэрэг горилох, бататгах, шатлал ахих санал, хүсэлтийг энэхүү журмын 3.1, 3.2-т заасан тухайн мэргэшлийн зэргийн тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан багш, ажилтан нь сургалтын байгууллагын удирдлагад тухайн оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор гаргана.
4.2.Мэргэшлийн зэрэг горилогч багш, ажилтан дараах баримт бичгийг цахим болон бичгээр гаргана.
4.1.2.1. Мэргэшлийн зэрэг олгох, бататгах, шатлах ахихыг хүссэн өргөдөл
4.1.2.2.Өргөдөлд энэхүү журмын 3.1-д заасан үндсэн болон тусгай шалгуурыг хангасныг нотлох боловсролын салбарын мэдээллийн систем, үнэлгээний цахим систем дэх мэдээлэл, баримтыг хавсаргана.
4.1.2.3. Мэргэшлийн зэрэгтэй тохиолдолд үнэмлэхийн хуулбар
4.3. Мэргэшлийн зэрэг горилох, бататгахыг хүссэн хүсэлтийг шалгуур үзүүлэлтийн дагуу магадлан үнэлэх, дүгнэлт гаргах ажлын хэсгийг тухайн мэргэшлийн зэрэг олгох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилно.
4.4.Ажлын хэсэг нь 5-11 хүний бүрэлдэхүүнтэй дор дурдсан төлөөллийг хангсан байна.
4.4.1. “Ахлах” зэрэг олгох бататгах хүсэлт, баримт бичгийг магадлан шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэгт сургалтын менежер, мэргэжлийн хөгжлийн бүлгийн чиглүүлэгч багш, багш, ажилтны төлөөллөөс бүрдэнэ.
4.4.2. “Тэргүүлэх” зэрэг олгох бататгах хүсэлт, баримт бичгийг магадлан шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын сургалтын арга зүй, үнэлгээ, багшийн хөгжил хариуцсан албан хаагч, удирдах ажилтан, багш нарын мэргэжлийн холбооны төлөөллөөс бүрдэнэ.
4.4.3. “Зөвлөх” зэрэг олгох, бататгахаар ирүүлсэн хүсэлт баримт бичгийг магадлан дүгнэлт, санал гаргах ажлын хэсэгт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын ерөнхий газар, багш нарын мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдэнэ.
4.5. Мэргэшлийн зэрэг олгох, бататгахад дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
4.5.1.Ажлын хэсгийн гишүүн бүр магадлан шалгах ажиллагаанд оролцохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн эсэх тухай мэдэгдлийг бөглөнө.
- Ажлын хэсэг нь зэрэг горилогчийн баримт материалыг тухайн оны 9 дугаар сарын 10-ны өдөр дотор багтаан энэхүү журамд нийцүүлэн магадлан хянаж, дүгнэлтийг багш нарын зөвлөлд танилцуулна. Сургалтын менежер, захирал, ёс зүйн зөвлөл нь ажлын хэсгийг холбогдох мэдээллээр хангах үүрэгтэй.
- Багш нарын зөвлөлийн хурлаар ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн багш, ажилтанд “Ахлах” зэрэг олгох, бататгах, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэгт нэр дэвшүүлэх тухай санал гаргана. Хуралд нийт багш нарын 90-ээс доошгүй хувийн ирцтэй оролцож, оролцогчдын 80-аас доошгүй хувийн саналаар дэмжсэн саналыг хүчинтэйд тооцно.
- Ажлын хэсэг нь багш нарын зөвлөлийн хурлаас гарсан саналыг нэгтгэн сургалтын байгууллагын захиралд танилцуулна.
- Ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд тухайн мэргэшлийн зэрэгт тавигдах нийтлэг болон тусгай шалгуурыг зэрэг хангаж буй эсэхийг горилогч багш ажилтны ажлын байранд нь очиж магадлан шалгах, нэмэлт мэдээлэл, баримт шаардан авч болно.
- Ажлын хэсэг, багш нарын зөвлөл нь мэргэшлийн зэрэг горилсон ч энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй багш, ажилтанд шалгуур хангаагүй тухай үндэслэл бүхий тайлбарыг бичгээр танилцуулах үүрэг хүлээнэ.
- Сургалтын байгууллагын захирал нь ажлын хэсгийн дүгнэлт, багш нарын зөвлөлийн хурлаас гарсан саналд үндэслэн багш ажилтанд “Ахлах” мэргэшлийн зэрэг олгох, бататгах шийдвэрийг жил бүрийн 9 дүгээр сард багтаан гаргаж, нээлттэй мэдээлнэ.
- Сургалтын байгууллагын захирал нь “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэргийн шалгуур хангасан багш, ажилтны нэрсийн жагсаалт, энэ журмын холбогдох шалгуурыг хангасныг нотлох баримт бичиг, ажлын хэсгийн дүгнэлт, багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдөр дотор аймаг, нийслэлийн боловсролын газарт албан бичгийн хамт цахимаар хүргүүлнэ.
- Энэ журмын 4.4.2-т заасны дагуу байгуулагдсан аймаг, нийслэлийн боловсролын газрын ажлын хэсэг нь “Тэргүүлэх”, “Зөвлөх” мэргэшлийн зэрэг горилогч багш ажилтны баримт бичгийг энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлийн дагуу боловсролын салбарын мэдээллийн систем, үнэлгээний систем дэх мэдээлэлтэй тулган магадлан шалгаж, дүгнэлт, санал гаргаж, боловсролын газрын даргад танилцуулна.
- .Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга ажлын хэсгийн дүгнэлт, саналд үндэслэн багш ажилтанд “Тэргүүлэх” мэргэшлийн зэрэг олгох, бататгах шийдвэрийг жил бүрийн 10 дугаар сард багтаан гаргаж, нээлттэй мэдээлнэ. Мэргэшлийн зэргийн шаардлага хангаагүй багш, ажилтанд үндэслэл бүхий тайлбарыг бичгээр хүргүүлнэ.
- .Аймаг, нийслэлийн боловсролын газар нь энэ журамд заасан Зөвлөх зэргийн шалгуур хангасан багш, ажилтны нэрсийн жагсаалт, холбогдох баримт бичгийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Боловсролын ерөнхий газарт албан бичгийн хамт цахимаар хүргүүлнэ.
- .Энэ журмын 4.4.3-т заасны дагуу байгуулагдсан Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг аймаг, нийслэлийн газраас “Зөвлөх” зэрэгт нэр дэвшүүлж ирүүлсэн багш, ажилтны баримт бичгийг магадлан шалгаж, дүгнэлт, санал гаргаж, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хүргүүлнэ.
- .Энэ журмын 4.1.12-т заасан дүгнэлт, саналыг үндэслэн “Зөвлөх” мэргэшлийн зэргийг олгох шийдвэрийг жил бүрийн 12 дугаар сард багтаан боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
- .Мэргэшлийн зэрэг олгосон шийдвэр гарснаас хойш олгох эрх бүхий албан тушаалтан мэргэшлийн зэргийн үнэмлэхийг загварыг дагуу хэвлүүлж, албажуулан тухайн багш, ажилтанд гардуулна.
- Боловсролын ерөнхий газар нь мэргэшлийн зэргийн үнэмлэхийн загвар, баталж, нэгдсэн дугаар олгож, бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, хөтөлнө. Мэргэшлийн зэргийн үнэмлэх нь багш, ажилтны овог нэр, зураг, иргэний бүртгэлийн нэгдсэн дугаар, албан тушаалын нэр, мэргэшлийн зэрэг олгосон, удаа дараа бататгасан шийдвэрийг тэмдэглэх хэсэгтэй байна.
- .Боловсролын ерөнхий газар нь мэргэшлийн зэргийг олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж, ”Зөвлөх” мэргэшлийн зэргийн үнэмлэхийг хэвлүүлэх, гардуулах ажиллагааг зохион байгуулна.
Тав. Мэргэшлийн зэргийн нэмэгдэл
5.1.Сургалтын байгууллагын төсвийн шууд захирагч нь мэргэшлийн зэргийн нэмэгдэлд шаардлагатай зардлыг дараа оны төсвийн төсөлд тусгаж, төлөвлөнө.
5.2.Сургалтын байгууллага нь шинээр олгосон мэргэшлийн зэргийн нэмэгдлийг дараа оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон хувь хэмжээгээр тооцож, багш ажилтанд олгоно.
5.2. Мэргэшлийн зэргээ шатлал ахиулсан багш, ажилтанд энэ журмын 5.2-т заасан нэмэгдлийг авах хүртэл хугацаанд өмнөх мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгоно.
Зургаа. Мэргэшлийн зэргийг хэвээр хадгалах, бууруулах, хүчингүй болгох
6.1. Багш, ажилтны мэргэшлийн зэргийг дараах тохиолдолд хүчинтэйд тооцно.
6.1.1 Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд харах чөлөөтэй;
6.1.2.Ажил олгогчийн зөвшөөрлөөр магистр, докторын түвшний болон хөрвөх сургалтад хамрагдаж байгаа;
6.1.3. Цэргийн жинхэнэ албанд татагдсан;
6.1.4.Өөрийн болон гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдлын улмаас ажил олгогчоос чөлөө авсан;
6.1.5.Байгууллага, салбарт албан тушаал дэвшиж, шилжиж, сэлгэн ажилласан;
6.1.6.Удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр 2 хүртэлх жил өөр ажил үүрэг гүйцэтгэсэн;
6.1.7.Энэ журмын 4.8.2-4.2.5 дахь заасан шалтгааны улмаас мэргэшлийн зэргээ хугацаанд нь бататгаж эсвэл ахиулж чадаагүй бол өмнөх зэрэг нь нэг жил хүчинтэй хадгалагдана.
6.1.8.Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг багшийн мэргэшлийн зэргийн хүчинтэй байх хугацаанаас хасаж тооцно.
6.2. Мэргэшлийн зэрэг олгосон байгууллага нь дараах тохиолдолд мэргэшлийн зэргийг бууруулах, хүчингүйд тооцох арга хэмжээг авна.
6.2.1. Төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр нотлогдсон;
6.2.2. Тухайн мэргэшлийн зэргийн шалгуурыг хангахгүй болсон;
6.2.3. Энэхүү журмын 6.1-т зааснаас бусад тохиолдолд мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа хэтэрсэн;
6.2.4. Ажил, мэргэжлийн ноцтой алдаа дутагдал, зөрчил гаргасан нь баримтаар нотлогдож, эрх бүхий байгууллагаас дүгнэлт, шийдвэр гарсан;
6.2.5. Мэргэшлийн зэргээ бататгах, шат ахиулах хүсэлт гаргахдаа хуурамч баримт бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол өмнөх хүчин төгөлдөр мэргэшлийн зэргийг хүчингүйд тооцно.
6.2.6. Мэргэшлийн зэргийн шалгуурыг хангахгүй болсон тохиолдолд
6.3 Мэргэшлийн зэргийн үнэмлэхийг дараах тохиолдолд нөхөн олгоно.
6.3.1.Мэргэшлийн зэргийн үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд үнэмлэхийг нөхөн олгох ба багш, ажилтан үрэгдүүлсэн, гэмтээсэн шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт, үнэмлэхийг дахин хэвлүүлэх зардлын төлбөрийг холбогдох дансанд тушаасан төлбөрийн баримтын хамт тухайн зэргийг олгох эрх бүхий байгууллагад гаргана.
6.3.2.Энэхүү журам мөрдөгдөж эхэлсэн өдрөөс “Заах аргач” мэргэшлийн зэрэгтэй багш, ажилтанд “Ахлах багш” мэргэшлийн зэргийн үнэмлэхийг шинэчлэн олгохдоо тухайн зэргийн хүчинтэй байх хугацааг баримтлана.
6.3.3.Зэрэг олгосон байгууллага нь үнэмлэхийг нөхөн олгох тохиолдолд үнэмлэхийн баруун дээд өнцөгт “нөхөн олгов” гэж бичиж, мэргэшлийн зэргийн хүчин төгөлдөр хугацааг баримтлан олгоно.
6.4. Мэргэшлийн зэрэг олгох, бататгах, бууруулах, хүчингүй болгох үйл ажиллагаанд санал, хүсэлт, гомдол гаргах.
6.4.1.Багш ажилтнаас зэрэг олгох, бататгах, бууруулах, цуцлах үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг бичгээр гаргаж болно.
6.4.2.Санал, хүсэлт, гомдол гаргагч нь өргөдөлдөө үндэслэлээ тодорхой дурдаж, баримт нотолгоог хавсарган тухайн мэргэшлийн зэргийг олгох эрх бүхий байгууллагад гаргана. Гомдол гаргагч нь гаргасан гомдлынхоо үнэн зөв байдлыг хариуцана.
6.5.3.Санал, хүсэлт, гомдлыг хүлээн авсан байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэж, үндэслэл бүхий хариуг гомдол гаргагчид албан бичгээр хүргүүлж мэдэгдэнэ.
Долоо. Мэргэшлийн зэргийн бүртгэл, мэдээллийг сан бүрдүүлэх, хөтлөх
7.1. Боловсролын салбарын мэдээллийн системд тулгуурлан багш, ажилтан мэргэшлийн зэрэг шалгуур хангасныг нотлох мэдээлэл, баримт, мэргэшлийн зэрэг горилох, олгох, бататгах, хүчингүй болгох, үнэмлэхийг нөхөн олгох үйл ажиллагааг зохион байгуулж, мэргэшлийн зэрэгтэй багш, ажилтны нэгдсэн бүртгэл мэдээллийг бүртгэж, хөтөлнө.
7.2. Мэргэшлийн зэргийн бүртгэл мэдээллийн санг сургалтын байгууллагад сургалтын менежер, аймаг, нийслэлийн боловсролын газарт сургалт-арга зүйн асуудал хариуцсан нэгж, Боловсролын ерөнхий газарт холбогдох нэгж, ажилтан тус тус бүртгэж хөтөлнө.
7.3.Мэргэшлийн зэргийн бүртгэл мэдээллийн сан нь мэргэшлийн зэрэгтэй багш, ажилтныг аймаг, нийслэл, сум дүүрэг, сургууль, мэргэжил, албан тушаал, ажилласан жил, нэмэгдлийн дүнг нэгтгэж, бүлэглэж харах боломжтой, ил тод нээлттэй байна.
Найм. Гадаад улсад Монгол улсын ерөнхий боловсролын хөтөлбөрийн хичээллэж буй сургалтын байгууллагын багш, ажилтанд мэргэшлийн
зэрэг олгох, хүчингүй болгох
8.1.Гадаад улсад Монгол улсын ерөнхий боловсролын хөтөлбөрийн хичээллэж буй сургалтын байгууллагын багш, ажилтанд мэргэшлийн зэрэг олгохдоо энэ журамд заасан шалгуурыг дүйцүүлж болно. Дүйцүүлэх аргачлалыг Боловсролын ерөнхий газар батална.
8.2.Гадаад улсад Монгол улсын ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэж буй сургалтын байгууллагын багш, ажилтанд “Тэргүүлэх” зэрэг олгох, бататгах, “Зөвлөх” зэрэгт нэр дэвшүүлэх эрх, үүргийг Нийслэлийн Боловсролын газар хэрэгжүүлнэ.
8.3.Гадаад улсад Монгол улсын ерөнхий боловсролын хөтөлбөрийн хичээллэж буй сургалтын байгууллага нь багш, ажилтны мэргэшлийн зэргийн нэмэгдлийн зардлыг тухайн сургалтын байгууллага хариуцна.
8.4.Монгол Улсад сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагад холбогдох гэрээний дагуу ажиллаж байгаа гадаад багш, ажилтанд мэргэшлийн зэрэг олгохгүй.
Ес. Бусад зүйл.
9.1. Энэ журмын ....-д заасан ажлын хэсгийн гишүүн нь магадлан шалгах үнэлгээ дүгнэлт гаргах, мэргэшлийн зэрэг олгох шийдвэр батлах ажлын явцын албан мэдээллийг бусдад тараах, нийтэд мэдэгдэл хийхийг хориглоно.
9.2.Багш, ажилтан ерөнхий боловсролын сургалтын байгууллагад шилжин ажиллах тохиолдолд мэргэшлийн зэргийн нэмэгдлийг хүчинтэй хугацааг баримтлан тухайн байгууллагаас үргэлжлүүлэн олгоно.
9.3.Багш, ажилтан мэргэшлийн зэрэг горилж бүрдүүлсэн баримт бичиг, ажлын хэсгийн дүгнэлт, санал, мэргэшлийн зэрэг олгох шийдвэрийг эрх бүхий байгууллага нь хадгаламжийн нэгж үүсгэн, архивт шилжүүлнэ.
9.4.Энэхүү журмыг зөрчсөн багш, ажилтан, албан хаагч, мэргэжлийн холбооны мэргэжилтэнд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--- oOo ---