МУИС-ийн докторант Лхагваа овогтой Баярчимэг ”Цацрагийн үйлчлэлээр эд эсэд эвдрэл үүсэх процессыг загварчлалын аргаар судалсан нь” сэдвээр Физикийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаална. Физикийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 13:00 цагт МУИС-ийн I байрны Эрдмийн танхим буюу Дугуй танхимд болно.