Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэжон хотын Боловсролын газрын дарга Доктор Сул Донг Хог Найрамдал медалиар шагнасныг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр гардуулан өглөө.

A- A A+

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэжон хотын Боловсролын газартай 2002 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар одоог хүртэл 490 багшийг Бүгд Найрамдах Солонгос Улсад давтан сургажээ. Мөн ерөнхий боловсролын 14 сургуульд мэдээлэл, технологийн кабенит байгуулж өгсөнд Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж байгаа мянга мянган багш, сурагчдын өмнөөс талархал дэвшүүллээ.

Цаашид хоёр орны ерөнхий боловсролын сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.