ДЭЛХИЙН БАНКНЫ ТАЙЛАНД СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХ, СУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УЛС ОРНУУДЫН САЙН ТУРШЛАГЫГ ХУВААЛЦЖЭЭ

A- A A+
ДЭЛХИЙН БАНКНЫ ТАЙЛАНД СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХ, СУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УЛС ОРНУУДЫН САЙН ТУРШЛАГЫГ ХУВААЛЦЖЭЭ

ДЭЛХИЙН БАНКНЫ ТАЙЛАНД СУРЛАГЫН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ, АРИЛГАХ, СУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УЛС ОРНУУДЫН САЙН ТУРШЛАГЫГ ХУВААЛЦЖЭЭ

Дэлхийн банкны Тайлангийн гол зорилго нь цар тахлын сүүлээр сургалтын үйл ажиллагааг нээснээс хойш сурлагын хоцрогдлыг арилгах, сурах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр дэлхийн улсууд юу хийсэн, аль улсын ямар туршлага илүү үр дүнтэй байсныг тодорхойлох, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн байна.

Нийтдээ 60 улсыг сонгосноос 7 улсын жишээг илүү дэлгэрэнгүй нарийвчилж оруулсан. Учир нь эдгээр улсын туршлагууд (1) үр дүнтэй болох нь баримт, нотолгоогоор батлагдсан, (2) засгийн газар нь манлайлж ажилласан, (3) үндэсний түвшинд хэрэгжсэн, (4) тогтвортой үргэлжилж байгаа юм.

Монгол улс дараах чиглэлээр үр дүнтэй, сайн туршлагатай орны нэгээр тодорхойлогдсон. Үүнд:

  • Сурлагын хоцрогдол нөхөх, тэгш боломжийг олгоход улс төрийн манлайлал болон санхүүгийн шийдвэртэй арга хэмжээг цаг хугацаанд нь авсан.
  • Сургалтын үйл ажиллагаагаа нээсний дараа 2 сарын дотор оношлох үнэлгээ зохион байгуулж, түүндээ үндэслэн сурлагын хоцрогдол нөхөх 3 жилийн төлөвлөгөө боловсруулж, хөтөлбөр, багшийн сургалтдаа зохицуулалт хийсэн.
  • Багш, удирдах ажилтнуудад суралцагчийн явцын үнэлгээ хийх, үр дүнд нь үндэслэн сургуулийн болон сургалтын үйл ажиллагаанд богино хугацааны интервенц арга хэмжээг хэрэгжүүлсэн, үндэсний үнэлгээний чадавхыг бий болгосон.
  • Засгийн газраас сургуулиудад сургуулийн сэтгэл зүйчийг ажиллуулж суралцагч болон багш нарын ковидын дараах сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйд дэмжлэг үзүүлсэн.
  • Багш нарт суралцагчийн ойлголт, мэдлэг, чадварын түвшинд нийцсэн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, дасгал даалгавраа сонгох чиглэлээр чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.
  • Цар тахлын нөлөөгөөр үүссэн болон цаашид үүсэх эрсдэлтэй сурлагын хоцрогдлын талаар олон нийтэд мэдээлэл өгч, хамтран ажилласан.
  • Сурлагын хоцрогдол нөхөх арга хэмжээний 3 дах үе шатны хэрэгжилт эхэлж, багшийн болон сургалтын байгууллагын үнэлгээ, түүний үр дүнд үндэслэсэн сургуулийн удирдлага болон багшийн чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийгдэж байгаа...

Тайлангийн Англи хэл дээрх хувилбарыг та бүхэн доорх холбоосоор татаж авч танилцана уу? Тун удахгүй орчуулан хүргэх болно.

Татах