ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ...

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ...

ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ...

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Авлигатай тэмцэх газрын даргын Төрийн байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдад зориулсан "ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ"-ийг 2022-2023 оны хичээлийн жилд хүргэж, багш, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнтэй хамтран ажилласан.

2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэлтийн бүртгэл, гүйцэтгэлд хяналт тавих, хамтран ажиллах, зөвлөмж өгөх ажлууд үргэлжлэн хэрэгжинэ.

Авлигын эсрэг хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэхүү зөвлөмжийг мөрдөж, хамтран ажиллацгаая.

2023-2024 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шинээр бүртгүүлэх хүүхдээ зохих журмын дагуу хамруулах;

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан” нь өөрийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийг эрхэлж байгаа албаны, албан тушаалын байдал /нэр хүнд/, эрх, нөлөөгөө ашиглаж хамран сургах тойргийн бус төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагч нарт аливаа хэлбэрээр нөлөөлж хамруулахгүй байх, Албан тушаалтны ийм үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 /албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх/, 7.1.6 /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/-д заасны дагуу шууд хориглох зөрчилд тооцогдон хариуцлагад хүлээхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг /Авлигын гэмт хэрэг/-т заасан үйлдэл, эс үйлдэхүйн нөхцөл шинжийг хангаж болзошгүйг анхаарах;

  • E-Mongolia цахим системээр зохих журмын дагуу бүртгүүлэн хамруулах арга хэмжээ авах;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, тэдгээрийн шууд болон шууд бусаар удирдах албан тушаалтнууд нь нийтийн албан тушаалтан, иргэдээс хамран сургах тойргийн бус хүүхдийг хамруулах талаар үзүүлж байгаа аливаа дарамт, шахалт, нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үүднээс энэ талаарх мэдээллийг өөрийн удирдах албан тушаалтан, Боловсрол, шинжлэх ухааны яам, Авлигатай тэмцэх газарт нэн даруй /”110” тусгай дугаарт/ мэдэгдэх арга хэмжээ авах;
  • Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсантай холбогдуулан иргэдийн гомдол, мэдээллийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хүлээн авч нэн даруй шийдвэрлэж байх, элсэлттэй холбоотой гаргаж байгаа гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийж зохих арга хэмжээг холбогдох албан тушаалтнууд авах;
  • Элсэлтийн журам зөрчсөн төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тухайн албан хаагчийн ажиллаж буй байгууллагад мэдэгдэж зохих арга хэмжээ авах талаар мэдэгдэх;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамран сургах тойргийн бус хүүхдийг хамруулсан эсэхэд Авлигатай тэмцэх газраас улирал тутам хяналт, шалгалтыг зохион байгуулж үр дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдад мэдээлэх;
  • Төрийн байгууллагууд цэцэрлэгийн насны хүүхэдтэй албан хаагчдын судалгааг гарган байгууллагын дэргэдэх цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвийг байгуулах талаар тухайн байгууллагын удирдлага санаачилга гаргах.