Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна.

A- A A+
Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна.

Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар болон орон нутаг дахь салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн байгуулна.

Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутагт байгаа салбар сургуулиудад түшиглэн шинэчлэн зохион байгуулж, цогц арга хэмжээ хэрэгжүүлэн ахлах сургуулийн тогтолцоог бий болгож бэхжүүлэх бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Ингэснээр:

  • Төрийн өмчийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн статус тодорхой болно.
  • Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяанд ерөнхий боловсролын ахлах сургуулиар байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн агуулгаар суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг бий болгоно.
  • Улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн шаардлагатай инженер техник, багш болон бусад байгалийн ухааны өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх суурь шаардлага хангасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхол бүхий иргэнийг бэлтгэн шатлан суралцах боломж бүрдэнэ.
  • Төрөлжсөн ахлах сургуулиас их, дээд сургууль, коллежод элсэн суралцахад эзэмшсэн агуулгаа дүйцүүлэн тооцуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Дээрх шийдвэртэй холбогдуулан багшлах хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, багш, ажилтныг ажлын байраар хангах, шилжүүлэн ажиллуулах, их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, ерөнхий боловсролын болон дээд боловсролын хөтөлбөрийн шаталсан тогтолцоог бүрдүүлэх цогц арга хэмжээ авна.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын тогтолцоог шинэчилнэ

Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна.

  • Орон нутгийн мэргэжлийн болон политехник коллежийн засаглал, сургалтын чанарыг сайжруулах;
  • Их сургуулийн зарим мэргэжлийн үндсэн хөтөлбөрийн оюутнуудыг хамтарсан хөтөлбөр болон шаталсан хэлбэрээр орон нутагт шилжүүлэн хичээллүүлэх;
  • Орон нутгийн политехник коллеж, их сургуулиудын салбар сургуулиудын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн дадлагын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Политехникийн коллежийн хөдөө аж ахуйн болон инженерийн хөтөлбөрт суралцагч нь үргэлжлүүлэн их сургуульд суралцах үед багц цагийг дүйцүүлэн тооцох тогтолцоог хэрэгжүүлэх;
  • Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын ХАА-н салбар дундын дадлагын баазыг байгуулах;
  • Хөдөө орон нутагт тэргүүлэх чиглэлээр мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүнгарна гэж тооцжээ.