СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИУЛАХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...

A- A A+
СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИУЛАХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...

СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИУЛАХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 01 дүгээр тушаалаар 2023 оныг “Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 оны эхний хагас жилд 83 сургуулийн 350 удирдах ажилтан, 4800 багш, 70500 суралцагчийг хамарсан туршилт хийж, Сургуулийн менежментийн загвар гаргах үйл ажиллагааг зохион байгуулав.

️Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Сургуулийн менежментийн зөвлөмжийг таниулах, түгээн дэлгэрүүлэх сургалтын явцтай танилцаж, аймгийн БШУГ, нийслэлийн Боловсролын газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүдтэй уулзлаа.

  • Сургалтын чанар
  • Чанарын ялгаатай байдал, үүнээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд
  • Хөтөлбөрийн шинэчлэл
  • 21-р зууны чадвар: Мэдэхээс илүү “чадах”, “хэрэглэх”
  • Үр дүнд суурилсан санхүүжилт
  • Төсвийн шинэ зохицуулалтууд
  • Боловсролын менежмент
  • Боловсролын системийн менежмент
  • Нэгж байгууллагын менежмент

Жилийн ажлын хүрээнд

  • 2023 оны 1-3 дугаар сар: Хүний нөөцийг чадавхжуулах сургалтууд

БШУЯ, БЕГ, БСҮХ, БҮТ, “Сургуулийн менежментийг сайжруулах чиглэл”, “Арга хэмжээний төлөвлөгөө”, “Сургуулийн менежментийн загвар”, “BI системээр үр дүн гаргах, анализ хийх аргачлал”

  • 2023 оны 3-6 дугаар сар: Нөхцөл байдлын шинжилгээ, зөвлөн туслах үйл ажиллагаа

БЕГ, БҮТ НБГ, БШУГ “Гүйцэтгэлийн үнэлгээ хийх”, “Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн шинжилгээ хийх, хэрэгцээг тодорхойлох, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх

  • 2023 оны 6-8 дугаар сар: Зөвлөмж боловсруулах

Мэргэжлийн баг 84 сургуулийн “Зөвлөн туслах” үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн зөвлөмж, сургалтын материал боловсруулах

  • 2023 оны 8-12 дугаар сар: Сургалт, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа

Зөвлөмжийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх удирдах ажилтны сургалт зохион байгуулах, “Сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх”

2023-2024 оны хичээлийн жил: Сургуулийн түвшний хэрэгжилт, дэмжлэг

БШУЯ-эрх зүйн орчин, УА-ийн үе шаттай сургалт, БЕГ, БҮТ, БСҮХ-хэрэгжилтийг хангах, явцыг дэмжлэг, зохион байгуулалт, судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Орон нутгийн БШУГ, НБГ дэмжлэг, зохион байгуулалт, үнэлгээ, ЕБС-Хэрэгжилт, өөрийн үнэлгээ

“СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ” арга зүйн зөвлөмжийн бүтэц

Нэг. Сурагч төвтэй сургуулийн менежментийг хэрхэн хөгжүүлэх вэ?

1.1 Хувьсаж буй боловсрол ба сургууль, суралцахуйд гарч буй өөрчлөлт

1.2 Сургуульд суурилсан менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх загвар

1.3 Өөрийн үнэлгээний арга хэрэгслүүд

Хоёр. Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд шинжилгээ хийх, түүнд үндэслэн шийдвэр гаргах нь

2.1 Өөрийн ба хөндлөнгийн үнэлгээ

2.2 Гүйцэтгэлийн системтэй ажиллах, мэдээлэлтэй ажиллах, үр дүнд анализ хийх

2.3 Сургуулийн асуудлаа тодорхойлох

Гурав. Сургуулийн менежментийг сайжруулах арга зам, боломж юу байна вэ?