ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АШУҮИС-ИЙН ХАРЬЯА АХЛАХ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Төрийн өмчийн 6 их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутаг дах салбар сургуулиудын дэргэд төрөлжүүлэн хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 2007 онд байгуулагдсан. Энэ хичээлийн жилд 10-12 дугаар ангийн 109 сурагч суралцаж байна.
Тус сургуульд Говь-Алтай аймаг төдийгүй баруун бүсийн бусад аймгаас хүүхдүүд ирж суралцдаг. Ахлах сургуулийн сурагчдын 80 хувь нь Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-д элсэн суралцдаг байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус аймагт ажиллах үеэрээ сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна.