Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

A- A A+

Тус сургуулийн оюутны 2-р дотуур байраар орж оюутнуудтай уулзан, байрны нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Оюутны дотуур байрны засварын 1.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэнэ.

МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж дараах арга хэмжээ авч ажиллахаар болсон. Үүнд,

1. Тогтмол зардал олгоно.

2. Оюутны дотуур байр засварын санхүүжилтийг шийдвэрлэнэ.

3. Багш мэргэжлийн оюутны төлбөрийг төрөөс хариуцахаар болсонтой холбогдуулан орон нутгийн их дээд сургуулийг дэмжих, хуримтлагдсан дулааны өрийн асуудлыг шийдвэрлэх болон багш, ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах,

4. Ойрын хугацаанд төрийн өмчийн 6 их сургуулийн захирлууд тус сургууль дээр ирж ажиллана.

5. Хөгжил политехник коллежийн хуучин байрыг энэ хичээлийн жилээс ахлах лицей сургуульд шилжүүлэн өгөх,

6. Байрны засварт төсөвлөгдсөн 50-60 сая төгрөгийг МУИС-ийн Удирдах зөвлөл шийдвэр гаргаж шийдвэрлэх,

7. Сургуульд шаардлагатай компьютер, тоног төхөөрөмжийн асуудлыг МУИС-д тавьж шийдвэрлүүлэхээр боллоо.