Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

A- A A+
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь говийн бүсийн уул уурхайн салбарын ажилтнуудыг бэлтгэдэг гол суурь болдог онцлогтой.

Боловсролын багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд хөтөлбөр, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж Мэргэжлийн боловсрол эзэмших хугацаа 2.5 байсныг 3 жил болгосон. Ингэснээр оюутнууд ЕБС-ийн 12 жилийн хөтөлбөрийг бүрэн үзэхээс гадна, 2.5 жилээр суралцаад төгсөхөд насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ажилд орох боломжгүй байсныг шийдвэрлэж чадаж байгаа юм.

Мөн тухайн оюутан хүсвэл их дээд сургуульд шатлан суралцах боломж нээгдсэн зэрэг суурь тогтолцооны шинэчлэл хийгдэж байна. Хуучин МСҮТ-д амьдралын боломж тааруу айлын хүүхэд юмуу сурлага тааруу хүүхдүүд элсэн суралцдаг гэсэн ойлголт, хандлага өөрчлөгдөх шинэ алхам хийгдсэн гэж хэлж болно.