ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 5 БОЛОН 6 ДУГААР АНГИД, ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ 3 ДУГААР АНГИАС ЭХЛЭН PEARSON ПЛАТФОРМ АШИГЛАН АНГЛИ ХЭЛ ЗААНА

A- A A+
ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 5 БОЛОН 6 ДУГААР АНГИД, ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ 3 ДУГААР АНГИАС ЭХЛЭН PEARSON ПЛАТФОРМ АШИГЛАН АНГЛИ ХЭЛ ЗААНА

ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 5 БОЛОН 6 ДУГААР АНГИД, ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ 3 ДУГААР АНГИАС ЭХЛЭН PEARSON ПЛАТФОРМ АШИГЛАН АНГЛИ ХЭЛ ЗААНА

“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлсэн. Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан юм.

Тиймээс энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангийн 140 орчим мянган сурагчийг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлээд байна. Цаашид 2024-2025 оны хичээлийн жилд III - IV анги, VII-VIII ангид, 2025 – 2026 онд үндэсний хэмжээнд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Pearson нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хөтөлбөрийн агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил бүхий сургалтын цогц платформ юм. Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтда ашигладаг. Агуулгыг олон улсын жишгийн дагуу боловсруулсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, ажлын ачааллыг бууруулах, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлог.

Pearson байгууллагатай хамтран төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын заах аргазүйд дэмжлэг үзүүлэх, үндэсний сургагч багш бэлдэх ажлын хүрээнд Англи хэлний багш нараас олон улсын түвшин тогтоох шалгалт авчээ. Цаашид багш нарын англи хэлний мэдлэг, ур чадвар, олон улсын заах аргазүйн сургалтуудыг үе шаттай зохион байгуулах юм байна. Өнөөдрийн байдлаар 120 үндэсний сургагч багш бэлдэж, 1600 гаруй багш олон улсын англи хэлний хөтөлбөрийн заах аргазүйн сургалтад хамрагдаад байна.