Монгол Улсын Ерөнхий сайд болон засгийн газрын зарим гишүүд өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна.
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал аймгийнхаа бүх багш нарыг компьютержүүлж ажилласанд талархал илэрхийлж БШУЯ-наас "БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ЗАСАГ ДАРГА" өргөмжлөлийг гардууллаа.
Тус аймгийн иргэдийн зүгээс нэн шаардлагтай бүтээн байгуулалтын саналыг эрэмбэлжээ. Энэ жагсаалтад боловсролын салбарын 3 бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёстой гэсэн саналыг багтаажээ.
Эдгээр нь
- АШУҮИС-ийн салбар Анагаах ухааны сургуулийн цогцолбор барих
- 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн цогцолбор барилгын зураг төсөл гаргах зэрэг болно.