Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Андреас Ларемтай уулзав

A- A A+
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Андреас Ларемтай уулзав

Уулзалтын үеэр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн үйл ажиллагаа, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтад хэрэгжүүлж буй төсөлд хоёр орны засгийн газaр ач холбогдол өгч бодитой дэмжлэг үзүүлж байгаад талууд санал нэгдэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан Дээд боловсролын хуулийн талаар товч мэдээлэл өгч, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд Германы эрдмийн солилцооны албанаас урт хугацаагаар ажиллуулдаг профессор багш нарын орон тоог нэмэгдүүлэх, багш нарын ур чадварыг илүү сайжруулахад хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтын эцэст Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд орсон хосмог сургалтын тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэлээ.