2023 оны 7 дугаар сарын байдлаар манай улсын нийт хүн амын 48 хувь буюу 1.6 сая иргэн Улаанбаатар хотод амьдарч байна.
Нийслэлд
- 639 цэцэрлэгт 125 мянган хүүхэд
- 293 ерөнхий боловсролын сургуульд 364 мянган сурагч хамрагдаж байгаа юм.
Улаанбаатар хотын төвлөрөл, даацаас хэтэрсэн хүн амын суурьшил боловсролын салбарт ч нөлөө үзүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, анги дүүргэлт, эрс нэмэгдсээр байгаа.
Хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд энэ сард:
84 дүгээр сургуулийн өргөтгөл
Монгол тэмүүлэл сургуулийн барилга
157 дугаар сургуулийн барилга
34 дүгээр сургуулийн өргөтгөл
161 дүгээр сургуулийн барилга
СБД-ийн 13 дугаар хороонд шинэ сургууль
ЧД-ийн 12 дугаар хороонд шинэ цэцэрлэг
ЧД-т бага сургууль цэцэрлэгийн цогцолбор
Эрдмийн өргөө цогцолборын өргөтгөл
Багануур дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад оруулаад байна.
Энэ онд улсын хэмжээнд 74 сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үүний 28 нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ юм.
Төсөл, арга хэмжээний хөрөнгийг батлуулахаас эхлээд, газрыг шийдвэрлүүлэх, эрчим хүчээр хангах, ус, дулаантай холбох, бохир усыг зайлуулах, эрчим хүчний шугамыг татах трасст орсон газрын эзэдтэй зөвшилцөх, нүүлгэн шилжүүлэх, орц гарцыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгардаг.
Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллагуудын нийт хамт олонд талархал илэрхийлье.
Гүйцэтгэгч компаниуд, тэдний ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.