Дэлхийн банкнаас зохион байгуулсан Сууриа бэхжүүлэх нь: “Зүүн ази номхон далайн орнуудын багш болон суурь боловсролын асуудал” сэдэвт цахим хурал боллоо

A- A A+
Дэлхийн банкнаас зохион байгуулсан Сууриа бэхжүүлэх нь: “Зүүн ази номхон далайн орнуудын багш болон суурь боловсролын асуудал” сэдэвт цахим хурал боллоо

Хурлаар Дэлхийн банкнаас гаргасан боловсролын судалгааны тайланг хэлэлцсэн юм. Уг тайланд Монгол, Индонез, Филиппин Улсыг боловсрлын шинэчлэлийг манлайлж буй улсаар онцолсон: Ингээд энэ 3 улсын боловсролын сайд нар тус тусын улсын боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэл тэдгээрийн онцлог, тулгарч буй асуудал болон даван туулах арга замаасаа хуваалцсан.

Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эрх зүйн шинэчлэлийг цогцоор нь хийсэн талаараа товч мэдээлж, энэ хүрээнд багшийг бэлтгэх, хөгжүүлэх, сургуулийн менежментийг сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог иж бүрэн байдлаар шийдвэрлэхийг зорьж байгаагаа танилцуулсан. Санхүүжилтийн тал дээр тодорхрй хэмжээний сорилтууд тулгарч байгаа хэдий ч шинэ эх үүсвэр, шинэ гарцуудыг эрэлхийлэн ажиллаж байгаагаа онцолсон юм.

Дэлхийн банкны Зүүн Ази, номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Манауэль Феро хамгимйн залуу хүн амтай Монгол Улс хичээлийн хоцрогдлыг нөхөх чиглэлээр үлгэр жишээ болохуйц ажиллаж байгааг энэ үеэр дурьдаж байлаа.