Л.Энх-Амгалан Монгол, Финландын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд оролцов

A- A A+
Л.Энх-Амгалан Монгол, Финландын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд оролцов

Монгол, Финландын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож байна. Ойн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол, Финландын Засгийн газрын хамтарсан комиссын монголын хэсгийн даргын хувиар оролцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд манай хоёр орны иргэд хооронд харилцаж ирсэн олон жилийн түүхтэй гэдгийг онцлоод Финландын алдарт хэл зүйч, аялагч Густаф Рамстед 19 дүгээр зууны сүүл үеэс эхлэн Монголын нутагт хэд хэдэн удаа аялж байсан гэлээ. Тэрээр Монгол хэлийг төгс эзэмшсэн тул нутгийн ард олон түүнийг “Финланд хүний биед оршсон Монгол” хэмээн хүндэтгэдэг байжээ.

Сүүлийн жилүүдийн тухайд хоёр орны хамтын ажиллагаа боловсролын салбарт илүү эрчимтэй өргөжиж байна. Монгол улс боловсролын салбарт чанарын ялгааг арилгахаар зорьж байгаа. Энэ зорилгын хүрээнд Финланд Улсын Турку их сургуулийн Эдүтэн математикийн хичээлийн платформыг ашиглаж эхлээд байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн бүх сургуулийн 3, 4 дүгээр ангийн 140 орчим мянган сурагч Эдүтэн платформоор математикийн хичээл судалж байна. Ирэх жилүүдэд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм.