Энэ сарын 28-29-ний өдрүүдэд Завхан аймагт болж буй "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт хөгжүүлэх аян" арга хэмжээг:
- Боловсрол, Шинжлэх ухааны яам
- Шинжлэх ухаан Технологийн сан
- Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага
- Шинжлэх ухааны академи
- Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд:
“Бүс нутгийн хөгжил, төлөвлөлт, гарц шийдэл” бодлогын хэлэлцүүлэг
Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн
“Миний анхны инженерчлэл”
“Стартап менторшип” арга хэмжээ
“SciCon-Завхан” шинжлэх ухаан, танин мэдэхүйн арга хэмжээ
“Засагт хан аймгийн Сартуул Сэцэн засгийн хошуу: Түүх, соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болох юм.