“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн 2-р бүрэлдэхүүний хүрээнд “Орон нутгийн болон алслагдсан бүсийн дотуур байрын сурагчдад зориулсан нэмэлт болон хичээлээс гадуурх хүүхэд төвтэй хоол тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр”-ийг боловсруулж байна. Энэ хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо.
Хоол, шим судлалын чиглэлийн эрдэмтэн судлаачдын боловсруулан тус хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг суралцагчдын хоол, шим тэжээл-эрүүл мэндийн мэдлэгт тулгуурлан зохистой хооллох дадалд сургахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь хүүхдийн хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн хичээлээс гадуурх нэмэлт цагийн хөтөлбөр юм.
Хэлэлцүүлгийн үеэр хөтөлбөрийн ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлсон байна.
- Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн боловсролын сургалтын хөтөлбөрөөр олж авсан мэдлэгийг бататгах, дэлгэрүүлэх, дадал хэвшил болгох чадварыг бий болгож, хандлагыг төлөвшүүлэх;
- Дотуур байранд амьдарч буй 6-18 насны хүүхдийн хөгжлийн онцлог, насны бүлгээр ангилан хүүхэд бүрийн оролцоог ханган, тасралтгүй хөгжүүлэх;
- Хөтөлбөрийн агуулга нь үнэн бодит, тэнцвэртэй, үр дүнг шууд болон шууд бус байдлаар хүүхдийн хөгжлийг дэмжих