Боловсрол, шинжлэх ухааны яаманд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос салбарын хэмжээнд хамтын хэлэлцээг эхлүүлэх мэдэгдэл саналыг хүргүүлсэн билээ.
Уг санал, мэдэгдэлд БШУЯ-наас дараахь хариултыг өгөв. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “Тухайн байгуулагад хоёр, ба түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан байдаг. Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд асуудлыг ярилцаж хамтын төлөөллөө томилох, томилогдсон бүрэлдэхүүн бэлэн болсны дараа салбарын хамтын хэлэлцээр байгуулахад татгалзах зүйлгүй гэв.
Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоодоос хамтын хэлэлцээнд оролцох хамтарсан төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу томилон шийдвэрлэж хариу ирүүлэхийг хүслээ.