Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 8 дахь удаагийн арга хэмжээ Өвөрхангай аймагт болж байна.
Пүрэв гараг буюу эхний өдрийн үйл ажиллагаа Хөгжимт драмын театрт “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” хэлэлцүүлгээр эхэлж байна.
Үндсэн илтгэл 1.
- Шинжлэх ухаан, технологийн бодлого ба түүнд суурилсан хөгжлийн шийдэл
Үндсэн илтгэл 2.
- Шинжлэх Ухааны Академийн судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг бүс нутгийн хөгжилд ашиглах боломж
Үндсэн хөтөлбөрөөр дараах үйл ажиллагаа болно.
Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн
Их, дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэд олон нийт.
“Миний анхны инженерчлэл" work shop;
ЕБС-ийн 4-6-р ангийн сурагчид.
“Стартап менторшип” арга хэмжээ;
ЗДТГ-ын холбогдох газар хэлтсүүд, гарааны бизнес эрхлэгчид, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага.
Шимт-Боловсролын инновацийн танилцуулга сургалт;
ЕБС-ийн удирдлага, физик, технологийг хичээлийн багш болон бага ангийн багш нар