Төрийн болон орон нутгийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежерийн албан тушаалд тавих нийтлэг шаардлага

A- A A+
Төрийн болон орон нутгийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежерийн албан тушаалд тавих нийтлэг шаардлага

                                                           

Төрийн болон орон нутгийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн багш,

сургалтын менежерийн албан тушаалд тавих нийтлэг шаардлага

 

Нэг. Багшийн албан тушаалд тавих боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын нийтлэг шаардлага

Боловсрол

  • Дээд боловсролтой  /диплом болон бакалавр/
  • Ахлах ангийн сонгон судлах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш магистр зэрэгтэй байх.

 

Мэргэжил

  • Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7-д заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан мэргэжлийн чиглэл, индекст заасан боловсрол судлал, багш мэргэжил эзэмшсэн байх.

 

  • Их, дээд сургуульд байгалийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, хүмүүнлэг, хэл шинжлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэн Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар  зүйлийн 12.5 дахь заалтад заасан багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;

 

Мэргэшил

  • Ахлах ангийн сонгон судлах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш тухайн судлагдахууны чиглэлээр багш бэлтгэх их, дээд сургуульд тусгайлан мэргэжил дээшлүүлсэн байх;
  • Багшийн үндсэн болон мэргэжлийн хөгжлийн модуль сургалтад хамрагдсан байх;
  • Байгууллагын сургалтын болон хүний нөөцийн бодлогод нийцүүлэн урлаг, технологи, биеийн тамирын багшид тавих мэргэшлийн шаардлагыг сургууль тогтоож болно.

 

Туршлага

  • Туршлагын шаардлагыг сургалтын бодлого, хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургууль тогтооно.

 

            1.1.Багшийн орон тоонд анх удаа томилогдох эсхүл дадлагажигч/дагалдан багшаар ажиллах иргэнээс мэргэшил, туршлагын шаардлагыг шаардахгүй.

Хоёр. Багшийн чадамж /мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил/-ийн нийтлэг шаардлага

Багшийн чадамж

Багшийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар

Мэдлэг

  • Эзэмшсэн мэргэжил, тухайн судлагдахууны чиглэлээр онолын мэдлэгтэй байх;
  • Ажлын чиг үүргийн хүрээнд хууль эрх зүйн мэдлэгтэй байх;
  • Судалгааны онол, арга зүйн талаар мэдлэгтэй байх;
  • Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэдлэгтэй байх;
  •  бусад.

 

Чадвар:

 

Багшлахуйн чадвар/мэргэжлийн чадвар:

 

  • Хүүхдийн хөгжлийн онцлогийг судалж, сонирхол, хэрэгцээг танин мэддэг байх, түүнд нийцсэн нөлөөллийн зөөлөн ур чадварыг эзэмшсэн байх;
  • Хүүхэд хэрхэн суралцдаг суралцахуйн онол, арга барил, үнэлгээний талаарх онол арга зүйн мэдлэгээ оновчтой, бүтээлчээр ашиглах;
  • Сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж, сурах бичгийг судлах, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүй, арга хэрэглэгдэхүүнийг оновчтой тодорхойлох, сонгож хэрэглэх;
  • Салбарын бодлого, хууль тогтоомж, захиргааны актыг ойлгох, судлах, хэрэгжүүлэх, дагаж мөрдөх;
  • Суралцагчдад хүндэтгэлтэй, нээлттэй, эерэг харилцааны орчин бүрдүүлэх;
  • Суралцагчийг бүтээлчээр суралцах арга барил эзэмшихэд дэмжлэг үзүүлэх;
  • Танхимын болон танхимын бус сургалтыг үр дүнтэй зохион байгуулах;
  • Хичээлийн хөтөлбөр боловсруулах;
  • Мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх;
  • Мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, турших;
  • Сургалтын болон боловсролын баримт бичиг боловсруулах, хөтлөх;
  • Сургалтын чанарыг бодитой үнэлэх, оношлох, дүгнэх, сайжруулах арга замыг тодорхойлох;
  • Мэдээлэл харилцаа технологийн хэрэгсэл ашиглан танхим, зайн, хосолсон, ганцаарчилсан сургалтыг зохион байгуулах, судалгаа хийх;
  • Сургалтын тоног төхөөрөмжийг горимын дагуу ашиглах;
  • Мэргэжлээрээ тасралтгүй хөгжих, өөрийгөө бодитой үнэлэх, хөгжүүлэх;
  • Тэгш хамран сургах чадвар;
  • Мэргэжлийн  нэр томьёог ашиглан ярих, бичих чадвар;
  • Монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, найруулга зүйн мэдлэг, чадвар;
  • Англи болон бусад гадаад хэл дээр ажил үүрэгтэй холбоотой мэдээ, мэдээлэлтэй танилцах, цахим шуудангаар харилцах чадвар;
  • Ажил үүргийн чиглэлээр мэргэжлийн байгууллагаас тогтмол зөвлөгөө авч, суралцдаг байх;
  • бусад.

 

Багаар ажиллах, анги, бүлгийн үйл ажиллагааг дэмжих, чиглүүлэх, олон нийттэй хамтран ажиллах чадвар:

 

  • Албан тушаалын чиг үүргийн хүрээнд суралцагч, багш, ажилтантай багаар хамтран ажиллах;
  • Хамт олон (мэргэжлийн бүлэг)-ы дунд эерэг уур амьсгал, нээлттэй харилцааны орчин бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдад хүндэтгэлтэй хандах;
  • Анги, бүлэгт суралцагч бүрийн өөрийгөө илэрхийлэх, оролцох боломжийг тэгш бүрдүүлэх;
  • Удирдсан анги, хариуцсан бүлэг (дугуйлан, секц, сонгон, клуб, хүүхдийн оролцооны байгууллага)-ийн эв нэгдэл, эерэг уур амьсгалыг дэмжих, чиглүүлэх;
  • Байгууллагын соёлыг дээшлүүлэх, олон нийтийн арга хэмжээнд идэвх, санаачлагатай, бусадтай хамтран ажиллах;
  • Сургалтын үйл ажиллагаанд хамт олон, эцэг эх асран хамгаалагч, төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллах, тэдний дэмжлэгийг авах;
  • бусад.

 

Асуудал шийдвэрлэх чадвар:

 

  • Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй шийдвэр гаргахад нь сургуулийн удирдлага, мэргэжлийн бүлэг, бусад зөвлөл, багт дэмжлэг үзүүлэх, оролцох, хамтран ажиллах;
  • Тулгарсан асуудал, маргаан, саналын зөрүүг оролцогч талуудын нийцэл, ойлголцол, оролцоог хангаж шийдвэр гаргах.
  • Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлаар өөрийн эрх үүргийн хүрээнд шийдвэр гаргах;
  • бусад.

 

Манлайлах чадвар:

 

  • Харилцаа, хандлага, ёс зүйгээр суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд зөв эерэг үлгэр дууриал үзүүлэх;
  • Мэргэжлээрээ тасралтгүй хөгжин, мэдлэг, чадвар, туршлагаа бусад багш, ажилтантай хуваалцаж, тэдний мэргэжлийн хөгжилд хувь нэмрээ оруулах;
  • Багшийн туслах, дадлагажигч/дагалдан багш, бусад ажилтанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • Хариуцлага хүлээх, удирдах, удирдуулах зарчмыг баримтлах;
  • бусад.

 

Хандлага, төлөвшил

  • Ажил мэргэжилдээ дуртай, мэргэжлийнхээ нэр төрийг хайрлах, хамгаалах эрмэлзлэлтэй байх;
  • Хүүхдийн эрхийг нэн тэргүүнд эрхэмлэдэг байх;
  • Суралцагч, багш, ажилтан, эцэг эх асран хамгаалагчдад тэгш ханддаг байх; 
  • Өөрийгөө танин мэдэх, идэвхжүүлэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах хандлага төлөвшилтэй байх;
  • Бусдыг ойлгох, cоёлын олон талт байдал, хувь хүний онцлог ялгаатай байдалд хүндэтгэлтэй ханддаг байх;
  • Өөрчлөлт, шинэчлэлийг хүлээн авч, өөрийгөө өөрчлөх, дасан зохицох;
  • Бэрхшээл, тулгарсан асуудалд хүлээцтэй хандах, хариу үйлдлээ хянах чадвартай байх;
  • Бусад

 

 

2.1.Багш нь Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, Багшийн хөгжлийн тухай хууль болон бусад хууль  тогтоомж, захиргааны акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу ерөнхий боловсролын сургуулийн багшийн албан тушаалын тодорхойлолтыг тухайн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, багшлах хүний нөөц, сургалтын хөтөлбөрийн онцлогт нийцүүлэн боловсруулж, томилох эрх бүхий этгээд батлан мөрдүүлнэ.

 

---oOo---

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН  Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн  албан тушаалд

 тавих нийтлэг шаардлага

 

Нэг. Сургалтын менежерийн албан тушаалд тавих боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын нийтлэг шаардлага

Боловсрол

  • Дээд боловсролтой  /диплом болон бакалавр/
  • Ахлах сургуульд ажиллах сургалтын менежер нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй байна.

Мэргэжил

  • Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7-д заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан мэргэжлийн чиглэл, индекст заасан боловсрол судлал, багш мэргэжил эзэмшсэн байх.

 

  • Их, дээд сургуульд байгалийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, хүмүүнлэг, хэл шинжлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэн Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар  зүйлийн 12.5 дахь заалтад заасан багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;

 

 

Мэргэшил

  • Боловсрол судлал, боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, боловсролын үнэлгээ, статистик, мэдээллийн системийн чиглэлээр мэргэжлийн байгууллагаас зохион байгуулсан сургалтад хамрагдсан байх;
  • Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалтад хамрагдсан байх;

 

Туршлага

  • Ерөнхий боловсролын сургууль (насан туршийн боловсролын төв, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв)-д мэргэжлээрээ 5-аас доошгүй жил багшилсан байх;
  • Мэргэжлийн бүлэг (секц, заах аргын нэгдэл)-ийг 1-ээс доошгүй жил ахалж, чиглүүлж ажилласан байх;
  • Заах аргач болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байх;

 

 

Хоёр. Сургалтын менежерийн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийн нийтлэг шаардлага

Сургалтын менежерийн чадамж

Сургалтын менежер нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, багш нарын хамтын ажиллагааг дэмжих замаар сургалтын чанарыг сайжруулах үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай  зохих мэдлэг, чадвар, хандлагатай байна.

 

Мэдлэг

  • Багшлахуйн ба суралцахуйн онолын мэдлэгтэй байх;
  • Байгууллагын менежментийн талаар суурь мэдлэгтэй байх;
  • Ажлын чиг үүргийн хүрээнд хууль эрх зүйн мэдлэгтэй байх;
  • Судалгааны онол, арга зүйн талаар мэдлэгтэй байх;
  • Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй байх;
  • Үнэлгээ, дүн шинжилгээний талаар зохих мэдлэгтэй байх
  • бусад.

 

Чадвар:

 

Удирдахуйн чадвар;

 

  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг  үнэлэх ажлыг байгууллагын түвшинд төлөвлөх, зохион байгуулах, хяналт-шинжилгээ хийх мэргэжлийн удирдлага, арга зүйгээр дэмжлэг үзүүлэх;
  • Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааны ажлын орц, явц, гарцын шалгуур үзүүлэлтийг хэмжих, тулгарсан асуудлыг илрүүлэх, дүгнэх, гүйцэтгэлийг сайжруулах арга замыг тодорхойлох;
  • Суралцахуйн удирдамж, сурах бичгийг судлах, арга зүй, арга хэрэглэгдэхүүнийг оновчтой тодорхойлох, сонгоход багш нарт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх;
  • Сургалтын төлөвлөгөө, сургуулийн бүтэц зохион байгуулалтад нийцүүлэн хичээлийн хуваарийг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх;
  • Танхимын болон танхимын бус сургалтын зохицуулалтыг оновчтой хийх, удирдлага арга зүйгээр хангах;
  • Сургалтын чанар, багшийн гүйцэтгэлийг бодитой үнэлэх, оношлох, дүн шинжилгээ хийх, сайжруулах арга замыг тодорхойлох;
  • Багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, багшийн мэргэжлээрээ тасралтгүй хөгжихөд удирдлагын дэмжлэг үзүүлэх;
  • Хичээлийн хөтөлбөр боловсруулах, судалгаа шинжилгээ, туршилт зохион байгуулах ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
  • Сургалтын болон боловсролын баримт бичиг боловсруулах, хөтлөхөд багшид зөвлөн туслах;
  • Мэргэжлийн  нэр томьёог ашиглан ярих, бичих, харилцах чадвар;
  • Англи болон бусад гадаад хэл дээр ажил үүрэгтэй холбоотой мэдээ, мэдээлэл, судалгаатай танилцах, цахим шуудангаар харилцах чадвар;
  • Өөрийн үндсэн чиг үүрэг болон хамт олны өмнөөс хариуцлага хүлээх;
  • бусад.

Багаар ажиллах, олон нийттэй хамтран ажиллах чадвар:

 

  • Багш, ажилтныг байгууллагын (баг)-ын зорилго, зорилтод нэгтгэх, сэдэлжүүлэх, урам зориг өгөх, багаар хамтран ажиллах;
  • Хамт олон (секц, мэргэжлийн бүлэг)-ы дунд эерэг уур амьсгал, нээлттэй харилцааны орчин бүрдүүлэх, чиглүүлэх;
  • Багш, ажилтан бүрийн өөрийгөө илэрхийлэх, оролцох боломжийг тэгш бүрдүүлэх;
  • Байгууллагын соёлыг дээшлүүлэх, олон нийтийн арга хэмжээнд идэвх, санаачлагатай, бусадтай хамтран ажиллах;
  • Сургалтын үйл ажиллагаанд хамт олон, эцэг эх асран хамгаалагч, төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллах, тэдний дэмжлэгийг авах;
  • бусад

Асуудал шийдвэрлэх чадвар:

 

  • Хуульд нийцсэн, оновчтой, үр дүнтэй, цаг үеэ олсон шийдвэр гаргах, шийдвэрийн үр дагаврыг урьдчилан тооцох, үр дүнг хариуцах;
  • Шийдвэр гаргалт, тулгарсан асуудал, маргаан, саналын зөрүү, зөрчилдөөнийг оролцогч талуудын нийцэл, ойлголцол, оролцоог хангаж шийдвэрлэх;
  • Сургалтын хөтөлбөр хэрэгжилт, багшийн ажил үүрэгт тулгамдсан бэрхшээл, асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;
  • бусад

 

Манлайлах чадвар:

 

  • Харилцаа, хандлага, ёс зүй, удирдах арга барилаараа суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд зөв эерэг үлгэрлэх;
  • Мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж, мэдлэг, чадвар, туршлагаа бусад багш, ажилтантай хуваалцаж, тэдний мэргэжлийн хөгжилд хувь нэмрээ оруулах;
  • Удирдах, удирдуулах зарчмыг баримтлах;
  • бусад

 

Мэдээлэл харилцааны технологийн чадвар:

 

  • Мэдээлэл харилцаа технологийн хэрэгсэл ашиглан танхим, зайн, хосолсон, ганцаарчилсан, нийтийн сургалтыг удирдах, судалгаа хийхэд багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • Цахим хичээл, контент боловсруулах, агуулгыг интеграцчлах, сургалтад ашиглах, түгээн дэлгэрүүлэх, сайжруулах чиглэлээр багш нарт зөвлөн туслах;
  • Тоон /дижитал/ бичиг үсгийн суурь чадвар;
  • Интернэт орчин, хиймэл оюун ухааны өгөгдөл мэдээллийг бүтээлчээр хэрэглэх;
  • Сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид зориулсан тоног төхөөрөмжийг ашиглах, зааж сургах;
  • Ажил хэргийн (статистик, үнэлгээ, багшийн хөгжил) цахим системд ажиллах чадвар;
  • бусад

Хандлага, төлөвшил

  • Ажил мэргэжилдээ дуртай, мэргэжлийнхээ нэр төрийг хайрлах, хамгаалах эрмэлзлэлтэй байх;
  • Багш, ажилтан, эцэг эх асран хамгаалагчдад тэгш ханддаг байх; 
  • Өөрийгөө танин мэдэх, идэвхжүүлэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах хандлага төлөвшилтэй байх;
  • Бусдыг ойлгох, cоёлын олон талт байдал, хувь хүний онцлог ялгаатай байдалд хүндэтгэлтэй ханддаг байх;
  • Өөрчлөлт, шинэчлэлийг хүлээн авч, өөрийгөө өөрчлөх, дасан зохицох;
  • Бэрхшээл, тулгарсан асуудалд хүлээцтэй хандах, хариу үйлдлээ хянах чадвартай байх;
  • бусад

 

2.1.Сургалтын менежер нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 17.2-т заасан “сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, багш нарын хамтын ажиллагааг дэмжих замаар сургалтын чанарыг сайжруулах үндсэн үүргийн хүрээнд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, Багшийн хөгжлийн тухай хууль болон бусад хууль  тогтоомж, захиргааны акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд батлан мөрдүүлнэ. Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, сургалтын хөтөлбөрийн онцлогт нийцүүлэн сургалтын менежерийн чиг үүргийг багшийн хөгжил болон үнэлгээний чиглэлээр ангилан баталж болно.

 

--- оОо ---