Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бишкек дэх Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааны академийн /OSCE Academy/ захирал доктор Индира Сатаркулова болон Олон улсын төвийн эрхлэгч Виктория Оразова нартай уулзлаа.
Доктор Индира Сатаркулова Монгол Улсад анх удаа зочилж байгаа юм. Айлчлалынхаа хүрээнд Улс төр, аюулгүй байдал, хүний эрх, тогтвортой байдлын чиглэлээр магистрын хөтөлбөрт хоёр оюутныг хамруулах боломжтой талаар БШУ-ы сайдад уламжиллаа. Мөн бусад сургалт, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа болон хамтын төсөл хөтөлбөрийн хүрээнд оюутан суралцагч, багш, боловсролын салбарын албан хаагч, шинжээч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар талууд санал солилцлоо.
Тус академийн боловсролын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй МУИС-ийн оюутнуудад OSCE Академи одоогийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үйл ажиллагаа, судалгааны боломжуудыг танилцуулж, МУИС болон тус Академи, хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Мөн Европын Холбооноос санхүүжүүлдэг Венец дэх Хүний эрхийн дэлхийн кампустай хамтран хэрэгжүүлж буй Хүний эрх, тогтвортой байдлын чиглэлээр шинээр эхлүүлсэн магистрын хөтөлбөрийн хүрээнд талууд хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа.