БШУЯ-наас 2023 оныг сургуулийн менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрт сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд манлайлсан “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ”-ийг 7 дахь жилдээ, “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ МЕНТОР СУРГУУЛЬ”-ийг анхны жилдээ шалгаруулж, индексийн урамшууллыг олголоо.
2023-2024 оны хичээлийн “Нийслэлийн шилдэг менежменттэй- зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214 дугаар захирамжаар батламжилсан.
Энэхүү журмын хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг, шилдэг менежменттэй ментор сургуулиудыг шалгаруулж тус бүр 20 сая төгрөгийн урамшууллыг олгож байна.