БШУЯ-НЫ ДЭД САЙД Г.ГАНБАЯР ХБНГУ-ЫН САКСОН МУЖТАЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ

A- A A+
БШУЯ-НЫ ДЭД САЙД Г.ГАНБАЯР ХБНГУ-ЫН САКСОН МУЖТАЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ЯРИЛЦАВ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын Саксон мужийн Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Андрей Хандшуг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улс болон Саксон муж хоорондын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, их дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар харилцан тохиров.

Монгол болон ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтооосны 50 жилийн ой ирэх онд тохионо. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих жил” болгон зарлаад байгаа юм.

Энэ хүрээнд ХБНГУ-ын Саксон мужийн Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Андрей Хандшу Монгол Улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд Саксон мужийн 10 их дээд сургуулийн төлөөлөл арга хэмжээнд оролцохоор мөн хүрэлцэн иржээ.

“Саксон мужийн боловсролын өдөрлөг” 11 дүгээр сарын 11-ний өдөр 11:00-16:00 цагт Блю Скай зочид буудлын Даймонд тэнхимд болно.

Өдөрлөгийн үеэр Саксон мужийн их, дээд сургуулиудын хөтөлбөр, онцлог, үйл ажиллагаатай танилцахаас гадна Саксон мужийн үндэсний урлагийг үзэж сонирхох боломжтой.