УРИЛГА

A- A A+
УРИЛГА

УРИЛГА

PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээг OECD /Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага/ 3 жил тутамд зохион байгуулдаг. 2022 оны үнэлгээнд дэлхийн 81 орон хамрагдаж үр дүнг танилцуулах нэгдсэн арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 05-ны Мягмар гарагт 17:00 цагаас зохион байгуулах гэж байна.

Олон улсын хэмжээнд улс орнуудын боловсролын чанарыг тодорхойлох зорилготой энэ хөндлөнгийн үнэлгээнд Монгол улс 2022 онд анх удаа хамрагдсан. Үнэлгээний

  • Ач холбогдол
  • Цар хүрээ
  • Зохион байгуулалт
  • Үр дүнг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх Боловсрол, шинжлэх ухааны

сайдын шийдвэр гарсан.

Дээрх чиглэлээр олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор дараах хоёр ажлыг гүйцэтгэх хувь хүн, байгууллага, төрийн бус байгууллагуудад хамтран ажиллах нээлттэй урилга хүргүүлж байна.

  1. PISA 2022 олон улсын сурлагын амжилтын үнэлгээний үр дүнг мэдээлэх нэгдсэн арга хэмжээнд хэвлэл мэдээллийн байгууллагыг зохион байгуулах, эдгээр байгууллагуудаараа дамжуулан олон нийтэд мэдээ мэдээлэл түгээн дэлгэрүүлэх
  2. PISA үнэлгээний талаар богино хэмжээний видео контент бүтээх, контентод оролцохэх сурвалжуудыг зохион байгуулах 

Дээрх хоёр ажлыг гүйцэтгэх санал, төлөвлөгөө, үнийн саналыг 2023 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 2-ны өдрийн дотор БШУЯ-нд ирүүлнэ үү.