Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ.

A- A A+
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын  чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын

чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чанар, түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд салбарын яамд, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодын уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжилтэй ажилтанг бэлтгэж  оруулдаг салбар болох мэргэжлийн болон техникийн боловсролын, сургалтын салбарт 2023-2024 оны хичээлийн жилд нийт 38.0 мянга гаруй суралцагч суралцаж байна. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадварыг олгож улмаар хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд боловсролын чанар нэн чухал ач холбогдолтой.

Энэ чиглэлээр Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд БШУЯ, ХНХЯ-тай хамтран мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын олгож буй 10 салбарын 300 гаруй мэргэжлийн чиглэл, индексийг Боловсролын Олон Улсын Стандарт ангиллын дагуу боловсруулж, салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүллээ.

Мэргэжлийн болон техникийн боловсролыг олон улсын түвшинд нийцүүлэн, сургалтын хөтөлбөрүүдийг индексжүүлэх нь суралцагчдад албан бус сургалт болон амьдралын туршлагаар олж авсан, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, баталгаажуулах, дэлхийн аль ч улс оронд мэдлэг, ур чадвараа адил түвшинд хүлээн зөвшөөрүүлж, дараагийн шатанд үргэлжлүүлэн суралцах, ажил олгогчид тэдний ур чадвар, туршлагыг нэг ойлголттойгоор үнэлж, хүлээн зөвшөөрөх зэрэг олон боломж, нөхцөл бүрдэх юм. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын хувьд суралцагчийн хэрэгцээнд нийцсэн чадамжийн нэгжүүдийг багцалж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бичиг баримттай болгох, багш нарыг тасралтгүй хөгжүүлэх зэрэг боломжууд бий болж байна.