“ТҮНШЛЭЛД СУУРИЛСАН ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛНЭ

A- A A+
“ТҮНШЛЭЛД СУУРИЛСАН ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛНЭ

2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт” төслийн хүрээнд техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт гарсан үр дүнг танилцуулах,  туршлага хуваалцах, цаашид  тогтвортой үйл ажиллагаа явуулах талаар зөвлөлдлөө.

БШУЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ХБНГУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан дарга Удо Вебер нар уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт  чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сургалтын орчин, тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадавхжуулах, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн. Бид   цогцоор нь харж хамгийн гол нь түншлэлд тулгуурлах зарчмаар ажиллалаа”  хэмээн онцлон хэлсэн юм. Цаашид энэхүү төсөл үргэлжлэн тус салбарт үр дүнд суурилсан санхүүжилт болон хосмог сургалтын тогтолцоог хөгжүүлэх чиглэлд хэрэгжих болсныг мэдэгдлээ.

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (KOICA), Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны Яам (DFAT) (2021 он хүртэл) ХБНГУ-ын Холбооны Эдийн Засгийн Хамтын ажиллагааны, Хөгжлийн Яам (BMZ), Щвейцарын хөгжлийн агентлаг олон улсын хөгжлийн түнш байгууллагууд хамтран

  1. Нийгмийн түншлэл
  2. Чанарын удирдлага
  3. ТМБС-ын багшийн тасралтгүй хөгжил
  4. ТМБС-ын багш анхлан бэлтгэх хөтөлбөр
  5. Ажил мэргэжлийн чиг баримжаа
  6. Дижиталчлал
  7. МБС-ын нэр хүнд ба Дэлхийн ур чадварын тэмцээн
  8. ТМБС-ын салбарын санхүүжилт
  9. Ногоон, байгальд ээлтэй ТМБС
  10. Тэгш хамруулах
  11. Жендэр
  12. Чадамжийн төвүүдийг үүсгэн хөгжүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагааг санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлжээ.