ДЭЛХИЙН 87 УЛСЫГ ЭГНЭЭНДЭЭ НЭГТГЭСЭН “СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЭВСЭЛ”-Д МАНАЙ УЛС НЭГДЭЭД БАЙНА

A- A A+
ДЭЛХИЙН 87 УЛСЫГ ЭГНЭЭНДЭЭ НЭГТГЭСЭН “СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЭВСЭЛ”-Д МАНАЙ УЛС НЭГДЭЭД БАЙНА

- Франц улсын үдийн хоолны талаарх өдөр тутмын мэдээлэл - 

Энэ бол Парис хотод үйл ажиллагаа явуулдаг улсын сургуулийн гаднах мэдээллийн самбар. Самбар дээрээс үдийн хоолтой холбоотой мэдээллүүд анхаарал татна. Сурагчдад өгдөг сургуулийн хоолны талаарх мэдээллийг сар бүр шинэчилж байршуулдаг гэнэ.

  • Хоолны цэс өдөр өдрөөр
  • Тухайн хоолны орц найрлага, шим тэжээлийн тооцоолол
  • Ашигласан хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл
  • Харшламтгай шинэ чанар гээд маш дэлгэрэнгүй мэдээллийг энэ самбарт байршуулжээ.

Францад цэцэрлэг, сургуулийн сурагчдын хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагч нь төлдөг ажээ. Ингэхдээ

  • Тухайн өрхийн орлого
  • Ам бүлийн тоо
  • Хэдэн хүүхэд нь сурдаг зэргээс хамааран айл бүр харилцан адилгүй хувь хэмжээгээр хоолны мөнгө төлдөг.

Самбарын мэдээлэл нь илүү аюулгүй, нээлттэй, ил тод байдлыг эцэг эх, асран хамгаалагчдад мэдрүүлдэг гэж тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд бидэнд ярьсан. Тиймээс манай сургуулиуд ч нэвтрүүлэх боломжтой санаачилга юм.

Франц Финланд хоёр улсын санаачилгаар “Сургуулийн хоолны эвсэл” байгуулагдсан бөгөөд тус эвсэлд өнөөдрийн байдлаар 87 улс нэгдээд байна. Монгол улс энэ оны 10 дугаар сард тус эвсэлд гишүүнээр элсжээ.

Дэлхийн хэмжээнд 153 сая хүүхэд хүнсний аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдардаг. Энэ эрсдэлийг бууруулахад сургуулийн хоол чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.

Мөн сурагчдын үдийн хоолонд нэг доллар зарцуулахад эрүүл мэндийн салбарт 9 долларын хэмнэлт хийж чаддаг гэсэн судалгааг ч дэлхийн хүсний хөтөлбөрөөс танилцуулдаг юм.