БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2025 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2025 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газраас 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Тус улсад Мал эмнэлэг, Ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Агро аж үйлдвэрийн цогцолборын техникийн үйлчилгээ, Уул уурхайн үйлдвэрлэлийн машин механизм чиглэлээр бакалаврын зэрэгт, Цахилгаан тоноглолын угсралт ба ашиглалт чиглэлээр техникийн боловсролын зэргээр хамруулахаар төлөвлөсөн байна.

Бүртгэл:  2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Монгол Улсад суугаа Беларусь улсын элчин сайдын яам тэтгэлэгт горилогчийн материалыг хүлээн авна.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл /Суралцах мэргэжлийг сонгосон шалтгаан зэргийг тодорхой тусгасан байх/
  • Иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар
  • Цээж зураг /сүүлийн 1 жилд авхуулсан байх/
  • Боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулбарын хамт
  • Беларусь эсвэл Орос хэлний түвшинг нотлох баримт бичиг
  • Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /ХДХВ, ДОХ-ын шинжилгээнд хамрагдсан байх/
  • Сургуулийн тодорхойлолт

Дээрх бичиг баримтыг Орос эсвэл Беларусь хэл рүү заавал орчуулсан, нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай.

Тэтгэлэгт горилогчийн Ерөнхий боловсролын сургууль эсхүл их, дээд сургуулийн голч дүн /75 болон түүнээс дээш/ байх шаардлагатай.

Сонгон шалгаруулалт:

Сонгол шалгаруулалт нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд эхний баримт бичгийг хянах шатны шалгаруулалтад тэнцсэн иргэдийн хэлний мэдлэгийг шалгах зорилгоор ярилцлагын шалгалтыг 2024 оны 5 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулна.

Тэтгэлгээр суралцах иргэд дараах зардлыг өөрсдөө хариуцна.

  • Дотуур байр
  • Хоол
  • Эрүүл мэндийн даатгал
  • Визийн хураамж

Тэтгэлэгтэй холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг https://www.studyinby.com/ цахим хаягаар авна уу.

Танд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

МОНГОЛ ДАХЬ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ