ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

A- A A+
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН   2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД  ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН  ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН

  2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН  ТУХАЙ

2023 оны 12 дүгээр сарын 30-ны өдөр                                       Улаанбаатар хот

 

 

Нэг. Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго:

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээний 2023 оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэх, дүгнэх, зөвлөмж гаргах, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, төлөвлөсөн зорилтыг бүрэн биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Хоёр. Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:

Төлөвлөсөн авсан арга хэмжээнүүдийн 2023 оны оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг удирдлага болгов.

Арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн түвшинг үнэлэн тогтоохдоо дээрх журмын "Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй"-г баримталлаа.

Гурав. Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээ буюу хяналт-шинжилгээнд хамрагдсан асуудал:

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр 4 зорилтын хүрээнд 96 арга хэмжээ тусгагдсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээг яамны Төрийн захиргааны удирдлагын газраас нэгтгэн ирүүлсэн тайланг нэгтгэн нягтлаж, зарим арга хэмжээний хэрэгжилтийн талаар хариуцсан албан тушаалтнуудтай уулзах, тодруулах замаар цуглуулсан мэдээ, мэдээлэлд үндэслэн гүйцэтгэв.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан зорилт арга хэмжээний 2023 оны оны жилийн эцсийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааны гүйцэтгэлийг тавьсан зорилт, хүрэх түвшинтэй нь харьцуулан үр дүнг үнэлэхэд ерөнхий гүйцэтгэл 97.5 хувьтай үнэлэгдлээ.

Дөрөв. Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн:

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр 4 зорилтын хүрээнд 96 арга хэмжээ тусгагдсанаас зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн, үр дүн гарсан 100%-ийн биелэлттэй-86, зорилт, арга хэмжээний хүрэх түвшинд бүрэн хүрээгүй боловч зохион байгуулалтын арга хэмжээ бүрэн авагдсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь гарч эхэлж байгаа 90,0%-ийн биелэлттэй-3, тавьсан зорилт, арга хэмжээнд хүрэх зорилгоор өөрсдөөс хамаарах шийдвэрийг гаргасан, санхүүгийн асуудал шийдвэрлэгдсэн, дээд шатны байгууллагад өргөн барьсан буюу гүйцэтгэл нь тодорхой хэмжээгээр гарч эхэлж байгаа 70%-ийн хэрэгжилттэй-7 ажил гэж тус тус үнэлэгдлээ.  

Дөрөв. Дүгнэлт:

Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор 2023 оны 8 дугаар сараас хойш нэгж болон харьяа байгууллагууд хамтарч тодорхой ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Ингэснээр 2023 оны 9 дүгээр сараас хойш хэрэгжилт эрс нэмэгдсэн.

Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны оны жилийн эцсийн хэрэгжилт 97.5%-ийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэнийг 2022 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 7.9%-иар өссөн үзүүлэлттэй байна.

            Тав.Зөвлөмж:

1. Хийсэн ажлаа бүрэн тайлагнах талаар анхаарах,

2. Газар хэлтсийн дарга нар төлөвлөсөн ажлынхаа гүйцэтгэлд хариуцлагатай хандах,

3. Хэрэгжүүлэх арга хэмжээг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт буюу хүрэх түвшинд нийцүүлж тайлагнах

Хяналт-шинжилгээ, үнэлгээний  газар