Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан

A- A A+
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ,

үнэлгээний тайлан

 

Боловсрол, шинжлэх ухааны яам

2023 оны жилийн эцэс

Д/д

Зорилго

Төсөл, арга хэмжээ

Шалгуур үзүүлэлт

Хүрэх түвшин, үр дүн

Зарцуулсан хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр (сая төгрөг)

Хүрсэн түвшин, үр дүн

Хэрэгжилтийн хувь

 

1. Хүний хөгжлийн бодлого

1

1.1. Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ.

1.1.1. Багшийн ур чадварыг сайжруулж, үнэлэмжийг дээшлүүлэх "Чадварлаг багш" арга хэмжээг хэрэгжүүлэх

Арга хэмжээний хэрэгжилт, хувиар

100

-

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/07 дугаар тушаалаар "Чадварлаг багш" арга хэмжээний хөтөлбөр /2021-2024/- ийг баталж, хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн "2.1.Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн олон хувилбарт, уян хатан үйл ажиллагааг хэрэгжүүлэх" зорилтын хүрээнд ерөнхий боловсролын салбарт дараах ажлуудыг хэрэгжүүллээ.Үүнд: 1."Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажил мэргэжлийн стандарт"-ыг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 3ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлан мөрдүүлсэн. 2. УИХ-ын 2023 оны хаврын нэгдсэн чуулганаар ёсчлон батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 12 зүйлийн 17 заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 заалтаар Багшийн мэргэжлийн хөгжлийн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 3. Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих журам, Багшийн хөгжлийн төвийн журам, багшийн албан тушаалд тавих нийтлэг шаардлагын төслийг боловсруулсан. Төслийг Кембрижийн  зөвлөмжийн дагуу сайжруулсан. 4. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг агуулга, хэлбэр, арга зүйг шинэчлэн багш цахим платформыг нэвтрүүлсэн. Энэ онд 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй 7914 багшийг үндсэн сургалтад хамруулав. 3 кредит бүхий модуль сургалтын 15 судлагдахууны 111 модульд 39,846 багш хамрагдсанаас 89,7 хувь нь амжилттай суралцаж, батламж авсан ба 33 ментор багшийг сургаж, бэлтгэсэн. 5.Багш цахим үнэмлэхийг Емонголиа системд байршуулж, нэвтрүүлэн, 9 байгууллагаас бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт эдлэх боломж бүрдүүлсэн. 6. Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулж, цахим платформыг нэвтрүүлсэн. Платформд суурилан 1079 сургалтын байгууллагын 1206 эмч, ажилтныг сургалтад хамруулсан. 7. ЕБС-д нийтдээ 3790 мэргэжлийн бүлэг ажиллаж, багш нар баг болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж байна. 9.2023 оны багшийн гүйцэтгэлийн үнэлгээний улсын дундаж 75.71 хувь байгаа нь өмнөх оныхоос 3.21%-аар өссөн дүнтэй байна.

  Хавсралт : 2 файл

100%

 

2

1.1.2.1. Суралцагчийн сургалтын ахиц дэвшлийн үнэлгээг хийж, ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулах (Бага, дунд)

Бага, дунд боловсролын чанарын дундаж үнэлгээ, хувиар

55

-

Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний нэг гол үзүүлэлт нь суралцагчийн мэдлэг, чадварын ахиц, үр дүн байх бөгөөд энэхүү ахиц өөрчлөлтийг үнэлэх суралцагчийн гүйцэтгэл, асуулга, судалгааг цахимаар зохион байгуулж, үндэсний хэмжээнд нэгдсэн арга зүйгээр дүн шинжилгээг тогтмол хийж хэвшсэн. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх үнэлгээг багшийн болон байгууллагын үнэлгээний бүрэлдэхүүнд оруулан, бичгийн шалгалтаар үнэлж байна. Гүйцэтгэлийн үнэлгээг 2023 оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулж, ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагч хамрагдсан. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх үнэлгээ буюу суралцагчийн мэдлэг, чадварын даалгаврын гүйцэтгэл 2022 онд 51.1 хувьтай үнэлэгдсэн бол 2023 онд 53.5 хувь болж 2.4 хувиар өссөн байна. Тусгай сургууль, цэцэрлэг, багшийн ажлын гүйцэтгэлийг ердийн сургууль, цэцэрлэгийн адил шалгуур, үзүүлэлтээр үнэлж дүгнэсэн.Суралцагчийн үнэлгээний үр дүнд хөндлөнгийн хяналт хийхэд зориулсан цахим үнэлгээний системийг Боловсролын үнэлгээний төв дээр бүрдүүлж ашиглалтад орууллаа. Энэхүү системээр монгол хэл, суралцагчийн математикийн хичээлийн улирал, жилийн эцсийн үнэлгээний бодитой байдлыг төрийн байгууллага болон эцэг эх, асран хамгаалагч хөндлөнгөөс хянах боломжийг бүрдүүлсэн.

  Хавсралт : 2 файл

100%

 

3

1.1.2.2. Суралцагчийн сургалтын ахиц дэвшлийн үнэлгээг хийж, ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулах (Сурлагын амжилтыг үнэлэх олон улсын үнэлгээ /PISA/-нд тулгуурлан зөвлөмж боловсруулах арга хэмжээний хэрэгжилт, хувиар)

Сурлагын амжилтыг үнэлэх олон улсын үнэлгээ /PISA/-нд тулгуурлан зөвлөмж боловсруулах арга хэмжээний хэрэгжилт, хувиар

100

-

Манай улс 2020 оноос дэлхийн эдийн засгийн байгууллага (OECD) -аас зохион байгуулдаг 15 настай суралцагчдын суурь мэдлэг чадварын хэрэглээ болон амжилтыг үнэлдэг “PISA-2022" олон улсын үнэлгээнд оролцохоор бэлтгэл ханган ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд 2022 онд анх удаа PISA олон улсын үнэлгээнд хамрагдлаа. “Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ PISA-2022” – д дэлхийн 81 орны хагас сая гаруй 15-16 насны сурагчид хамрагдаж, математик, унших, байгалийн ухааны хичээл болон бүтээлч сэтгэлгээний чадварыг шалгасан агуулгын хүрээнд шалгалтын даалгаврыг гүйцэтгэсэн бөгөөд Монгол улсын хэмжээнд 7-12 дугаар ангийн 7276 сурагч хоёр цагийн компьютерт суурилсан унших чадвар, математик, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээний чадварыг үнэлэх судалгаанд хамрагдлаа. Тус үнэлгээнд хамрагдсан үр дүнгийн мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор зарласан. Олон улсын PISA үнэлгээний зарим үр дүнгээс дурдвал Монгол Улс үнэлгээнд оролцсон 81 орноос математикийн чиглэлээр 425 оноо авч, 47 дугаарт жагссан. Энэ нь PISA-аас тухайн улсын нэг суралцагчид зарцуулж буй хөрөнгө оруулалтад суурилж таамагласан хүлээлтээс өндөр гарсан байна. Байгалийн ухааны хичээлээр 412 оноо авч, 50 дугаарт жагссан бол унших чадвараар 378 оноо авч, 67 дугаар байранд жагссан байгаа нь суралцах суурь чадвар болох унших чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна. Амьдралын сэтгэл ханамж буюу сургууль, сурах үйлдээ хандах хандлагын хувьд Монгол сурагчдын түвшин 7.2 буюу OECD-ийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна. Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал сайтай суралцагчдын математик чадвар боломж тааруу суралцагчдаас 94 оноогоор илүү байна. “PISA-2022”-нд хамрагдсанаар: • Өөрийн орны боловсролын чанар, үр дүнгээ дэлхийн улс орнуудтай харьцуулан Боловсролын тогтолцооны давуу, сул талыг харьцуулан дүгнэж, хүний нөөц болон байгууллагын хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг ахиулах бодлого боловсруулахад үндэслэл болохуйц стандарт үзүүлэлт, баримт мэдээлэлтэй болсон үр дүнтэй байна.

  Хавсралт : 3 файл

100%

 

4

1.1.3. Сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, монгол хүний хандлага, хүмүүжил, төлөвшилд нийцсэн түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны агуулгаар баяжуулсан сургалтын хөтөлбөр боловсруулах

Арга хэмжээний хэрэгжилт, хувиар

100

-

УИХ-аас 2023 онд баталсан Боловсролын ерөнхий хуулийн 14.4.1-д "монголын түүх, монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, төлөвшил"-ийг бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлэхээр тусган эрх зүйн орчныг бүрдүүлсэн. БСШУС-ын сайдын А/494 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт эх хэл, түүх, соёл, зан заншил, үндэсний өв уламжлалыг эзэмшүүлэх агуулгыг тусган хэрэгжүүлж байна. Сургалтын хөтөлбөрийг сайжруулах менежментийн циклээр 2024 онд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийхээр холбогдох судалгааг хийсэн.Ерөнхий боловсролын сургалтын бүх хөтөлбөрт 2022 онд шинжилгээ хийж, монгол хэл, уран зохиол, иргэний ёс зүй, түүх, нийгэм судлал, хүн ба нийгэм, эрүүл мэнд зэрэг хичээлүүдийн сургалтын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийн талаар тусган хэрэгжүүлж байна. БШУ-ны сайдын 2023 оны А/291 тоот тушаалаар "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал"-ыг боловсруулж мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрт 2023 онд шинэчлэл хийж, 149 сургалтын төлөвлөгөөнд түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан. Их, дээд их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн бүх оюутнууд ерөнхий суурь хичээлд (1) Монголын түүх, соёл, ёс заншил 3 кредит, (2) монгол хэл бичиг, найруулга зүй 3 кредит, (3) хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй 3 кредит, (4) сэтгэлгээний түүх, соёл 3 кредит - нийт 4 хичээл буюу 12 кредитийг заавал судалж байна.БШУ-ны сайдын А/540 тоот тушаалаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад оюутан элсүүлэх журам"-д монгол хэл, бичгийн шалгалт заавал авахаар тусгасан.

  Хавсралт : 5 файл

100%

 

5

1.1.4.1. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн насыг 3-5 болгож, 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх (Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах  3-5 настай хүүхдийн хамран сургалтын хувь)

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах  3-5 настай хүүхдийн хамран сургалтын хувь

88.5

Улсын төсвөөс 2023 оны эхний 12 сарын байдлаар: хувьсах зардал – 414,3 тэрбум, хоолны зардалд – 47,6 тэрбум

Улсын хэмжээнд 3-5 насны 230,536 хүүхэд байгаа ба 2023-2024 оны хичээлийн жилд 213,869 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, хамран сургалт 92,7 хувьд хүрч, өмнөх хичээлийн жилээс 2,3 хувиар өссөн. Энэ нь 2023 оны хүрэх үр дүнгээс 4,2 (88.5) хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сургуулийн өмнөх боловсролын 3-5 хүртэлх насны хүүхдийн хамран сургалтыг сүүлийн гурван жилээр авч үзвэл: - 2021-2022 оны хичээлийн жилд хамран сургалт 84,2 хувь байсан бол 2022-2023 оны хичээлийн жилд 90,4 хувь болж 6,2 хувиар, 2023-2024 оны хичээлийн жилд 92,7 хувьд хүрч, өмнөх хичээлийн жилээс 2,3 хувиар тус тус өссөн. Энэ хичээлийн жил /2023-2024/-д сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд: Өнгөрсөн хичээлийн жилд хамран сургалт улсын дунджаас доогуур 6 аймагт хүртээмжийг нэмэгдүүлэх талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, зөвлөн туслах ажлыг үе шаттай зохион байгуулсан. Баян-Өлгий /74%/, Булган /77%/, Дундговь /76%/, Дорноговь /76%/, Сэлэнгэ /78%/, Хөвсгөл /79%/ зэрэг аймгуудын хамран сургалт 2023-2024 оны хичээлийн жилд 3-10 хувиар нэмэгдлээ.

100%

 

6

1.1.4.2. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн насыг 3-5 болгож, 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх (Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх 5 настай хүүхдийн хувь)

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх 5 настай хүүхдийн хувь

96.7

2023 оны 12 сарын байдлаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 5 настай хүүхдэд нийт төсвийн 25.4 хувь буюу 160.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулахаар хуульчилж эрх зүйн орчныг бүрдүүлсэн. (БЕХ 40.2.2, СӨБЕБТХ.4.3) Улсын хэмжээний таван настай хүүхдийн мөшгөх судалгааг хийж, судалгааг үндэслэн төлөвлөлт боловсруулан хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд улсын хэмжээнд 5 настай 77,115 хүүхэд байгаагаас 2023-2024 оны хичээлийн жилд 73,085 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 94,8 хувьд хүрч, өмнөх хичээлийн жилээс 1,3 хувиар нэмэгдсэн. Энэхүү үзүүлэлт нь сургуульд бэлтгэгдсэн байдлыг 1,3 хувиар өсгөсөн үр дүнтэй байна.БШУ-ны сайдын 2020 оны А/280 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журмын дагуу сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг 3 дахь жилдээ зохион байгуулаа. Анх 2021 онд туршилтаар зохион байгуулахад 23,462 сурагч хамрагдсан бол 2022 онд 59,382 сурагч, 2023 онд 71,824 сурагч тус тус хамрагдлаа.Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээнд  2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн суралцаж буй бүх хүүхдийг 100,0 хамрууллаа. Үнэлгээний үр дүн: /сурагчийн гүйцэтгэлийн хувь/ 2021 онд 60,7 хувь, 2022 онд 72,9 хувь болж 12,2 хувиар нэмэгдсэн бол 2023 онд 70,2 хувь болж 2,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үнэлгээний ерөнхий үр дүн, нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаанд үндэслэн нарийвчилсан шинжилгээ хийж, цаашид үнэлгээний даалгавар, арга зүй, хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадварыг сайжруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсрууллаа.

100%

 

7

1.1.5.1. Хүн амын өсөлтийн хэтийн төлөвтэй уялдуулан сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулах (Ашиглалтад орох сургуулийн тоо)

Ашиглалтад орох сургуулийн тоо

36 сургууль

169.4 тэрбум төгрөг

Засгийн газрын 2023 оны "Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" 290 дугаар тогтоолыг батлуулж, хэрэгжилтийг эрчимжүүлж ажилласны үр дүнд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 70-дээш хувийн гүйцэтгэлтэй ерөнхий боловсролын сургуулийн барилгын 97 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жил буюу 2023 онд шинээр 63 сургуулийг ашиглалтад бүрэн оруулж, 26970 хүүхдийн  тухтай орчинд суралцаж, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх орчныг бүрдүүлж, тухайн арга хэмжээг 100%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн үр дүнтэй байна.

  Хавсралт : 2 файл

100%

 

8

1.1.5.2. Хүн амын өсөлтийн хэтийн төлөвтэй уялдуулан сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулах (Ашиглалтад орох цэцэрлэгийн тоо)

Ашиглалтад орох цэцэрлэгийн тоо

48 цэцэрлэг

96.4 тэрбум төгрөг

Засгийн газрын 2023 оны "Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" 290 дугаар тогтоолыг батлуулж, хэрэгжилтийг эрчимжүүлж ажилласны үр дүнд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 70-дээш хувийн гүйцэтгэлтэй сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 124 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жил буюу 2023 онд шинээр 84 цэцэрлэгийг ашиглалтад бүрэн оруулж, 12330 хүүхдийн  тухтай орчинд суралцаж, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх орчныг бүрдүүлж, тухайн арга хэмжээг 100%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн үр дүнтэй байна.

  Хавсралт : 1 файл

100%

 

9

1.1.6.1. Суралцагч тухтай орчинд суралцаж, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх орчныг бүрдүүлэх (Сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлын явц, хувиар)

Сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлын явц, хувиар

100

23.8 тэрбум төгрөг

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын X.1.3.6 дахь заалтын хэрэгжилтийг хангаж Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 101 дүгээр сарын 16-ны өдрийн А/14 тоот тушаалаар 41-н багц төсөл, арга хэмжээ болгон төлөвлөсөн. Уг тушаалыг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/05 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан техникийн тодорхойлолтыг боловсруулан Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. 2023 оны 2 дугаар сарын 01-ээс эхлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж 6 дугаар сарын 28-аас эхний багцын тоног төхөөрөмжийг хүлээн авч шинээр ашиглалтад орж байгаа 18 сургууль, 6 дотуур байр, 5 спорт заалны барилгад, нөхөн хангалтад нийт 435 сургуульд 17,6 тэрбумын тоног төхөөрөмжийг, шинээр ашиглалтад орсон 29 цэцэрлэг, 2 цогцолбор нийт нөхөн хангалтыг 430 цэцэрлэгт 6,2 тэрбумын тоног төхөөрөмжийг тус тус олгосон. Мөн суралцагч тухтай орчинд суралцаж, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх орчныг бүрдүүлэхээр ерөнхий боловсролын сургуулиудад "Ухаалаг анги" танхимыг бий болгосон.

  Хавсралт : 1 файл

100%

 

10

1.1.6.2. Суралцагч тухтай орчинд суралцаж, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх орчныг бүрдүүлэх (Ашиглалтад оруулах дотуур байрны тоо)

Ашиглалтад оруулах дотуур байрны тоо

17

17.1 тэрбум төгрөг

Засгийн газрын 2023 оны "Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" 290 дугаар тогтоолыг батлуулж, хэрэгжилтийг эрчимжүүлж ажилласны үр дүнд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 80- дээш хувийн гүйцэтгэлтэй ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 26 төсөл арга хэмжээнээс 100%ийн гүйцэтгэлтэй 18, 80-98%-ийн гүйцэтгэлтэй  8 байна. 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жил буюу 2023 онд шинээр 18 дотуур байрыг ашиглалтад бүрэн оруулж, 1605 хүүхдийн  тухтай орчинд суралцаж, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх орчныг бүрдүүлсэн.

  Хавсралт : 1 файл

100%

 

11

1.1.6.3. Суралцагч тухтай орчинд суралцаж, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх орчныг бүрдүүлэх (Шинээр барих болон өргөтгөх спорт заалны тоо)

Шинээр барих болон өргөтгөх спорт заалны тоо

19

33,0 тэрбум төгрөг

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2019 оноос эхлэн он дамжин хэрэгжиж байгаа спорт заалны 48 барилгаас 2023 онд 22 спорт заал бүрэн ашиглалтад оруулсан. Эдгээр спортын заалны зарим төсөл арга хэмжээнүүд “Дунд сургуулийн спорт заалны зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” / 540,720 м2/-өөр хийсэн. Тухайн арга хэмжээг хэрэгжүүлснээр 2023-2024 оны хичээлийн жилд спорт заалны суудлын тоог 7220-оор нэмэгдүүлж, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, суралцагч тухтай орчинд суралцаж, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх орчныг тодорхой орон нутгийн түвшинд бүрдүүлсэн үр дүнтэй байна.2024 онд 8,9 тэрбум төгрөгийн 4 спорт заалыг нийслэл болон орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2024 оны төсвийн тухай хуульд 8 спорт заалны барилга хэрэгжихээр туссан бөгөөд 50 хувийг нэг маягийн зургаар хэрэгжүүлэхээр байна. Төсөвт өртөг 18,5 санхүүжих дүн 7,4 тэрбум төгрөг байна.

  Хавсралт : 1 файл

100%

 

12

1.1.6.4. Суралцагч тухтай орчинд суралцаж, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх орчныг бүрдүүлэх (Хувь хүнийг хөгжүүлэх чиглэлээр хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдах суралцагчийн хувь)

Хувь хүнийг хөгжүүлэх чиглэлээр хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдах суралцагчийн хувь

50

-

УИХ-аас 2023 онд баталсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн  20.10 дахь хэсэгт “Суралцагчийн суралцах үйл ажиллагаа, хөгжил төлөвшлийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны салшгүй хэсэг байна.” гэж тусгасан эрх зүйн орчныг шинэчилсэн. БШУ-ны сайдын А/288 дугаар тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр"-ийг баталж, хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулж, суралцагчдыг сонголтот хөтөлбөрөөр, сайн дурын үндсэн дээр хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаанд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Ерөнхий боловсролын 859 сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд  746,405 суралцагч суралцаж давхардсан тоогоор 979,628 суралцагч хичээлээс гадуурх сургалтын ажилд хамрагдаж байна.ЕБС-ийн нийт суралцагчдын 54% буюу 418240 суралцагч урлаг, спортын чиглэлээр хичээлээс гадуурх үйл ажиллагаа, секц дугуйланд хамрагдаж байна. Энэ хичээлийн жилд “After school” хөтөлбөрийг эхлүүлж, 24,546 суралцагч цахимаар хамрагдах боломжийг бүрдүүлснээр хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааны хамрагдалт 57%-д хүрсэн үр дүнтэй байна. Уг хөтөлбөрт IX-XII ангийн суралцагчид нийгэм-сэтгэлзүй, хувь хүний ур чадвар, дэлхийн иргэний боловсрол, шинжлэх ухааны болон бусад хичээлүүдээс сонголтоо хийх боломжийг нэмэгдүүллээ.

100%

 

13

1.1.6.5. Суралцагч тухтай орчинд суралцаж, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх орчныг бүрдүүлэх (Шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах цэцэрлэг, сургууль, дотуур байрны тоо)

Шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах цэцэрлэг, сургууль, дотуур байрны тоо

139 сургууль, 83 цэцэрлэг, 112 дотуур байр

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын санхүүжилтээр 40,429.21 сая төгрөг зарцуулсан.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээг 4 ээлжээр зохион байгуулж байна. Төслийн 1, 2-р ээлжид 307, 3-р ээлжид 303, 4-р ээлжид 243 нийт 853 барилга байгууламж хамрагдаж, 1,2-р ээлжийн зураг төсөл боловсруулалт 300 объект буюу 98%-ийн гүйцэтгэлтэй, барилга угсралт дуусгаж, комисс ажилласан 241 буюу 88.5%-ийн гүйцэтгэлтэй, 3-р ээлжийн зураг төсөл боловсруулалт 240 объект буюу 79%-ийн гүйцэтгэлтэй, барилга угсралт 13%-ийн гүйцэтгэлтэй 9 объект, 4-р ээлжийн зураг төсөл боловсруулалт 26 объект буюу 10,6%-ийн гүйцэтгэлтэй, барилгын угсралт 0%-тай байна. Улсын хэмжээний дундаж, зураг төслийн ажил 71,4%, барилга угсралтын ажил 48%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд зураг төсөлд 1,638.4 сая төгрөг, барилга угсралтад 38,790.81 сая төгрөг, нийт 40,429.21 сая төгрөгийг Засгийн газрын 2021 оны 127 дугаар тогтоол "Төлбөр тооцоо гүйцэтгэх түр журам”-ын дагуу зарцуулаад байна. Төслийн хэрэгжилтийн эрчимжүүлж, 2024 оны эхний хасаг жил бүрэн дуусгахаар Засгийн газрын 2023 оны 266 дугаар тогтоолыг батлуулж, хэрэгжилтийн ханган ажиллаж байна. Нийт 250 ариун цэврийн байгууламж ашиглалтад орсноос, 62 цэцэрлэг, 106 сургууль, 82 дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар сольсон..

  Хавсралт : 3 файл

90%

 

14

1.1.7.1. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн стандартыг дээшлүүлж, "Үдийн хоол" хөтөлбөрт дунд ангийн сурагчдыг нэмж хамруулах (Стандартад нийцсэн хоолны газартай сургуулийн эзлэх хувь)

Стандартад нийцсэн хоолны газартай сургуулийн эзлэх хувь

100

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 146 сургуульд 488.6 сая төгрөг, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 59.0 сая төгрөг

"Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага" MNS 7005:2023 үндэсний стандартыг эцэслэн боловсруулж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн С/20 дугаар тушаалаар батлуулсан. Стандарт нь хамрах хүрээ, нэр томьёо, тодорхойлолт, хоолны газрын төлөвлөлт, барилга байгууламж, хоолны газрын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавих шаардлага, хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаанд тавих шаардлага, үйлчилгээнд тавих шаардлага, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтанд тавих шаардлага, техникийн шаардлага болон хавсралт гэсэн бүтэцтэй.Тухайн стандарт батлагдсанаар сургууль/дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хоол үйлдвэрлэлийн технологи, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн ажилтанд тавигдах шаардлага тодорхой болсон. Стандартын зөвлөмжийг барилга байгууламжийн төлөвлөлт, тоног төхөөрөмж, түүний ашиглалт үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага гэсэн 3 бүлгийн хүрээнд боловсруулж, холбогдох асуудал хариуцсан мэргэжилтэн нараар хэлэлцүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 146 сургуульд 488.6 сая төгрөгийн 155 ширхэг хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хэрэгслийг нийлүүлж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулсан. Ингэснээр Төрийн өмчийн 688 сургуулийн 416 сургууль буюу 60,4% нь стандартын шаардлагад нийцсэн хоол үйлдвэрлэлийн орчныг бүрдүүлсэн, 57,7 % нь ус цэвэршүүлэгч төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Зуунмод сумын 5-р сургуульд 19 сая төгрөгийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмж, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын Баян тээг багийн сургуульд 40.0 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмжийг тус тус нийлүүлсэн.

  Хавсралт : 2 файл

90%

 

15

1.1.7.2. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн стандартыг дээшлүүлж, "Үдийн хоол" хөтөлбөрт дунд ангийн сурагчдыг нэмж хамруулах ("Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдах дунд ангийн сурагчийн тоо)

"Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдах дунд ангийн сурагчийн тоо

194,833

2023 оны улсын төсөвт 74.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 378,034 сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж байна. Боловсролын ерөнхий хууль болон Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын хэмжээг үндэслэн үндэслэн ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг 2 дахин нэмэгдүүлэх, дунд ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд хамруулах, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг тодорхой хувиар нэмэгдүүлэх саналыг 2024 оны улсын төсвийн төсөлд тусган, Засгийн газарт хүргүүлсэн. - УИХ-ын “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны тогтоолын 2 дахь заалтыг УИХ-ын 2022 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөн найруулж, “дунд, ахлах ангийн суралцагчдыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр үдийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах” гэж зааснаар дунд, ахлах ангийн суралцагчийн үдийн хоолны үйлчилгээнд хамрагдах хугацаа хойшилсонтой холбоотойгоор үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын шийдэл, үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг шинэчлэх судалгаа, тооцоолол, төслийг боловсруулсан. - Дунд, ахлах ангийн сурагчдын хоол шим тэжээлийн байдлыг сайжруулах, тэдний эрүүл мэндийг дэмжих чиглэлээр орон нутагт санал, санаачилга гарган ажиллаж байна. Тухайлбал, Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөр 6 дугаар ангийн сурагчдад, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ерөнхий боловсролын сургууль 6-9-р ангийн хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр 5 өдөр үдийн хоолонд хамруулж, үдийн хоолыг өгч эхэлсэн. Мөн нийслэлийн 151 дүгээр сургууль нийт сурагч, багш, ажилчдад үдийн хоолоор Дундговь аймаг долоо хоногийн 3 өдөрт сүү, сүүн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. НИТХ-ын даргын А/163 захирамжаар хүүхдийн хоол хүнсний хангамж, Сүү хөтөлбөр, гал тогооны орчин нөхцөлийг сайжруулах шийдвэрийг гаргуулж ажилласан.

  Хавсралт : 3 файл

100%

 

16

1.1.8. Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч, багш мэргэжлээр суралцагчид сурлагын амжилттай нь уялдуулан тэтгэлэг олгох

Арга хэмжээний хэрэгжилт, хувиар

100

6,951.3

Сурлагын амжилттай нь уялдуулан 2023 онд төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын 16 байгууллын 2569 сувилагч мэргэжлээр суралцагчид 5.27 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий сургалтын тэтгэлэг олгосон. Энэ хичээлийн жилд  28 их, дээд сургуулийн багш бэлтгэх хөтөлбөрт нийт 12,343 суралцагч суралцаж байна. Төрийн өмчийн 15 их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр оноо ба сургалтын амжилттай уялдуулан 680 оюутанд 1.54 тэрбум төгрөг олгосон. Ингэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь, хичээлийн жилийн эхний улиралд суралцагч 2.8-3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувиар тооцож тэтгэлгийг олгосон. Багш бэлтгэдэг төрийн өмчийн 9 их, дээд сургуулийн 200 суралцагчид 2023-2024 оны хичээлийн жилийн эхний улиралд  141,3 сая төгрөг, “хөдөө орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал” хэлбэрээр тус тус олгосон.

100%

 

17

1.2. Судалгаа хөгжүүлэлт, эрдэм шинжилгээний ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, судалгааны ажлын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлнэ.

1.2.1.1. Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгааны ажлыг дэмжиж, шинэ мэдлэг, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлэх (Эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах зардал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар)

Эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах зардал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар

0.18

900'000'000.0₮

Эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувь 2023 оны байдлаар 0.11, хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн зардлыг нэмж тооцвол, 0.18 байна. Эрдэм шинжилгээ, судалгааны санхүүжилтийг өрсөлдөөнт болон тогтмол хэлбэрээр санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх ажлыг 2023 онд зохион байгууллаа.Үүнд:1. Эрдэм шинжилгээний байгууллагын чадавхыг бэхжүүлэх, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийн жагсаалтыг,  судалгааны үндсэн чиглэлд олгох санхүүжилтийн хэмжээг тооцох, хуваарилах аргачлалыг БШУ-ны сайдын тушаалаар тус тус баталсан..Нийт 26 эрдэм шинжилгээний байгууллагын 99 судалгааны үндсэн чиглэл, хамрах хүрээний 322 сэдвийн жагсаалтыг багтаан 900 сая төгрөгийн санхүүжилтийг хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний үндсэн дээр санхүүжүүлсэн. 2. Засгийн газрын 2022 оны 497-р тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам"-ын хүрээнд 2023 онд шинжлэх ухаан, технологийн төслийг нээлттэй зарлан, сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн өрсөлдөөнт хэлбэрээр санхүүжүүлэх ажлыг зохион байгуулсан.

  Хавсралт : 3 файл

100%

 

18

1.2.1.2. Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгааны ажлыг дэмжиж, шинэ мэдлэг, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлэх (Инновацын тэргүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих ажлын явц, хувиар)

Инновацын тэргүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих ажлын явц, хувиар

100

377.023

Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгааны ажлыг дэмжиж, шинэ мэдлэг, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор "Эрдэм хакатон 2023" тэмцээнийг зохион байгуулж “Артемис” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, “Амин хүнс” мөөг тариалах, “Эко хөнгөн бетон” үйлдвэрлэх, "Метаког” тоглоомд суурилсан хүний нөөцийн платформ, “Экора Грийн гоулд” үр боловсруулах үйлдвэрлэх зэрэг 6 төсөлд грант олгосон. Мөн инновацын тэргүүлэх чиглэлийн, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/422 дугаар тушаалаар 2 инновацын төсөлд грант олгосон. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/260 дугаар тушаалын дагуу иргэд, олон нийтийн нийгмийн инновацын санаачилгыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх “МОН ИКС” хөтөлбөрийн хүрээнд 6 бүсээс шалгарсан инновацын тэргүүлэх чиглэлийн 9 төсөлд грант олголоо. Инновацын тэргүүлэх чиглэлийн хүрээнд 2023 оны технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/485 дугаар тушаалаар "Биологийн аргаар гарган авсан мөнгөний нанобөөм агуулсан тосон суурьт үрэвсэл, түлэнхийн эсрэг үйлчлэлтэй түрхлэг", "Ашигласан тосноос дизелийн түлш үйлдвэрлэх", "Калдвет бэлдмэлийн технологийн зүгшрүүлэлт ба туршилт" сэдэвтэй 3 төсөлд  77'023'000.0 төгрөг санхүүжилтийг олгох шийдвэрийг баталгаажууллаа.

  Хавсралт : 3 файл

100%

 

19

1.2.2. Эрдэм шинжилгээний байгууллагуудын нэгдмэл байдлыг хангах, уялдаа холбоог сайжруулах

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын барилгын ажлын явц, хувиар

100

23,000

Эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох шинэчлэлийн хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагын нэгдмэл байдлыг хангах, салбар, салбар дамнасан судалгаа хөгжүүлэлтийг төрөөс дэмжих зорилгоор төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын 2022 оны 409, 497 дугаар тогтоолуудыг батлуулсан. Тогтоолын хүрээнд судалгаа хөгжүүлэлтийн тогтмол санхүүжилтийг 2023 онд олгоод байна. Нөгөө талаас шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх замаар өрсөлдөөнт хэлбэрээр санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд: Судалгааны үндсэн чиглэлийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны "Жагсаалт батлах тухай" А/51 дүгээр тушаалаар баталсан. Жагсаалтад нийт 26 эрдэм шинжилгээний байгууллагын 99 судалгааны үндсэн чиглэл, хамрах хүрээний 322 сэдэв багтсан. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын лабораторийн 3 барилгын гадна фасад, дээвэр, цонх, аваарын шат, дотор өрлөг шавар, цахилгаан шат, сангийн болон салхивчны системийн ажил бүрэн дууссан. Гадна цахилгааны ажлыг дуусаж улсын комисст хүлээн авсан. Гадна дулаан болон цэвэр, бохирын шугамын ажил, барилгын гадна өрлөг болон агуулахыг барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

  Хавсралт : 2 файл

90%

 

20

1.5. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэж, ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, нийгмийн хамгааллыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлнэ.

1.5.1.1. Салбар тус бүрийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, эрэлт, хэрэгцээтэй уялдуулан дээд  боловсролтой мэргэжилтэн бэлтгэх (Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, тэргүүлэх чиглэл, эрэлт, хэрэгцээний чиглэлээр хийх судалгааны тоо)

Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, тэргүүлэх чиглэл, эрэлт, хэрэгцээний чиглэлээр хийх судалгааны тоо

3

-

Салбар тус бүрийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, эрэлт, хэрэгцээний талаар салбарын яамдаас ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлийг Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор батлуулсан. Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар улсын хөгжилд нэн шаардлагатай мэргэжлийн чиглэлийг тэргүүлэх гэж тодорхойлон 83 мэргэжлийн чиглэлийг, 2 дугаар хавсралтаар хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 38 мэргэжлийн чиглэлийг батлуулсан. Тус тогтоолын батлуулахын тулд салбар яамдаас эрэлт хэрэгцээний судалгааг авч, боловсруулалт хийж эрэлт, хэрэгцээг тооцоолон тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлийг тодорхойлох аргачлалыг боловсруулан гаргасан.Дээд боловсролын салбарын тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлийн жагсаалт, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүгнэлтэд тулгуурлан 2023-2024 оны хичээлийн жилээс 11 их, дээд сургуульд 31 мэргэжлээр сургалт эрхлэх зөвшөөрлийг /БШУ-ны сайдын 2023 оны А/241 дүгээр тушаал/ олгосон.

  Хавсралт : 3 файл

100%

 

21

1.5.1.2. Салбар тус бүрийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, эрэлт, хэрэгцээтэй уялдуулан дээд  боловсролтой мэргэжилтэн бэлтгэх (Ажил мэргэжлийн эрэлтэд суурилан сургалтын хөтөлбөрийг шинэчлэх арга хэмжээний хэрэгжилт, хувиар)

Ажил мэргэжлийн эрэлтэд суурилан сургалтын хөтөлбөрийг шинэчлэх арга хэмжээний хэрэгжилт, хувиар

100

-

Дээд боловсролын салбарын мэргэжлийн чиглэл /индекс/-ийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай" А/160 тоот тушаалаар 281 хөтөлбөрийн индексийг шинэчлэн батлуулсан. Тус тушаалын хүрээнд Дээд боловсролын сургалтын байгууллагын өдөр, орой, эчнээ, хөрвөх, экстернат сургалтын 1,086 хөтөлбөрийг хүчингүй болгосон. Бусад хөтөлбөр мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/-ийг  индексийн дагуу шинэчлэн боловсруулж, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.

100%

 

22

1.5.2.3. Иргэдийн мэргэшлийн ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөрт бэлтгэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн барилгын ажлын явц, хувиар)

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн барилгын ажлын явц, хувиар

100

-

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв"-ийн барилга угсралтын ажил дараах үе шатыг дамжин хэрэгжиж байна. Үүнд:1. Боловсрол, шинжлэх ухааны яам "Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв"-ийн барилгын  ажлын гүйцэтгэгч P.K Saxena ХХК-тай 2020.03.16-ны өдөр гэрээ байгуулсан. 2.Барилгын зургийг 2021.07.01-нд Монгол Улсын стандартад нийцүүлж Грандтех ХХК гүйцэтгэн магадлал хийлгэсэн. Барилга эхлүүлэх тусгай зөвшөөрлийг 2022.05.05-нд авч, суурийн давхрын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэн 2022 онд дуусгасан.3.Барилгын төсвийг 2023.03.27-ны өдөр "Тэнхлэг констракшн" ХХК зохиож дууссан тул Барилгын хөгжлийн төвд төсөвт магадлал хийлгэх хүсэлтийг БШУЯ-аас хүргүүлсэн. 4.БНЭУ-аас 2023 оны 6 дугаар сард барилгын каркас төмөр 59 контейнер ачаа ачигдаж, 51 нь барилгын талбай дээр буусан.5. Төслийн удирдах хороо хуралдаж, төслийн хүрээнд 2023 болон 2024 оны худалдан авалтын төлөвлөгөөг баталсан. 6. Барилгын каркас төмөр угсрах ажил 2023 оны 9 дүгээр сараас эхэлсэн хийгдэж байна. Барилгын ажлын гүйцэтгэгч P.K Saxena ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаж байгаа бөгөөд барилга угсралтын ажил удаашралтай байгаа тул 2023.09.07-нд гэрээний хугацааг 2024.10.31 хүртэл сунгасан. Энэхүү шалтгааны улмаас 2-р багцын гүйцэтгэгчийн нийлүүлэх тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх хугацаа 2024 он хүртэл хойшилсон.

  Хавсралт : 3 файл

70%

 

23

1.5.2.5. Иргэдийн мэргэшлийн ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөрт бэлтгэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (Насан туршдаа суралцах боломжийг дэмжих, бие даан олж авсан мэдлэг, ур чадварыг баталгаажуулах арга хэмжээний хэрэгжилт, хувиар)

Насан туршдаа суралцах боломжийг дэмжих, бие даан олж авсан мэдлэг, ур чадварыг баталгаажуулах арга хэмжээний хэрэгжилт, хувиар

100

-

Дээд боловсролын тухай хуульд "Дээд боловсролын сургалтын байгууллага нь төгсөгчийн мэргэжлийн хөгжлийг хангах, насан туршийн суралцахуйн тогтолцоог бүрдүүлэх ажлыг зохион байгуулна." /19.6/ гэсэн зохицуулалтыг оруулан батлуулсан. Мөн хуулийн 11.2-д ”Их, дээд сургуульд Эрдмийн зөвлөл, Хөтөлбөрийн хороо, коллежид Сургалт, арга зүйн зөвлөл ажиллана”, 20.3-д “Сургалтын хөтөлбөрийг тухайн сургалтын байгууллага боловсруулж, энэ хуулийн 11.2-т заасан хорооны дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх удирдлага батална” гэж тус тус заасан. Энэ нь дээд боловсролын сургалтын байгууллага аливаа мэргэжлийн хөтөлбөрөөр сургалт эрхлэх нөхцөлд сургуулийн хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн магадлан итгэмжлэх байгууллагаар итгэмжлүүлсэн тохиолдолд тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Иймд иргэдийн мэргэшлийн ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөрт бэлтгэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудалд төрөлжсөн сургуулиуд нь сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан боловсон хүчнийг бэлтгэж оролцох боломж бүрдсэн. БШУЯ, ХНХЯ хамтран 2023 онд зорилтот бүлгийн өрхийн боловсролгүй, ажил эрхлээгүй өрхийн тэргүүлэгч, насанд хүрсэн гишүүдийг мэргэжилтэй ажилтан болгох бодлогын хүрээнд мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг ахиулах сургалтад нийт 6000 гаруй иргэнийг мэргэжлийн богино хугацааны сургалтад хамруулж ур чадвар олгосон. Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам болон төгсөгчид олгох боловсролын баримт бичгийн загвараа шинэчлэн батлуулахаар төсөл боловсруулсан. Төсөлд санал авахаар https://www.meds.gov.mn/post/134243, https://www.meds.gov.mn/post/-д 2023 оны 11 дүгээр сард байршуулсан.

  Хавсралт : 2 файл

100%

 

24

1.6. Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, үндэсний онцлогийг агуулсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

1.6.2.3. Үндэсний бахархал, өв соёлыг сурталчлан таниулж, үндэсний онцлогийг агуулсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих ("Дэлхийн монголчууд II" цогц арга хэмжээний хэрэгжилт, хувиар)

"Дэлхийн монголчууд II" цогц арга хэмжээний хэрэгжилт, хувиар

70

950,000,000.0 ₮

Монгол судлалын үндэсний зөвлөлийн 2023 оны хуралдаанаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн “Төлөвлөгөө батлах тухай” 01 дугаар тогтоол батлагдсан. Монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын Монгол судлалын холбооны үйл ажиллагааг дэмжих, монгол судлалыг сурталчлах, гадаад дахь монгол судлалын төвүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 12 арга хэмжээ тусгагдсан. Монгол судлалыг сурталчлах хүрээнд: Олон Улсын Монголч эрдэмтний XII их хурлыг зохион байгуулахтай холбогдуулан “Олон улсын хурал зохион байгуулах тухай” 215 тогтоолыг хэлэлцүүлэн батлуулсан. Уг хурлыг зохион байгуулахад Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “ Хурал зохион байгуулах ажлын хэсэг, төлөвлөгөө батлах тухай” А/287, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн“Зардал батлах тухай” А/304 дүгээр тушаалууд батлагдаж, хэрэгжилтийг хангаж ажилласан. Их хурлын 6 салбар хуралдаанд нийт 27 улсын 500 гаруй судлаачид оролцсон. Хурлын үеэр: Монгол Улсын Ерөнхийлөгч монгол судлалын чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан нэр хүндтэй эрдэмтдэд хүндэтгэл үзүүлэх, дэлхийн шилдэг эрдэмтдийн хөрөг, зохиол бүтээлийн дээж, 12 удаагийн их хурлын лого зэргийг дүрсэлсэн “Монголч эрдэмтэд” сэдэвт хэлхээ маркийн нээлт, анхдугаар хурлаас хойших онцлог үйл явдлыг харуулсан “Олон Улсын монголч эрдэмтний их хурлын дурсамж” сэдэвт зургийн үзэсгэлэн, номын нээлт, худалдаа, баримтат нэвтрүүлэг, музейн үнэгүй үйлчилгээ зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. Мөн Варшав хотноо “Монгол ба Монголчууд: Өнгөрсөн ба эдүгээ” эрдэм шинжилгээний 4 дэх бага хурал зохион байгуулагдаж 10 орны 60 гаруй эрдэмтэн судлаачид оролцон, монгол хэл, уран зохиол, түүх, сурвалж бичиг судлал, шашин, улс төр, нийгэм судлал, олон улс судлал зэрэг судалгааны шинжилгээний үр дүнгээ танилцуулан хэлэлцүүлсэн.Эдгээр арга хэмжээ нь улс орноо гадаад ертөнцөд зөв таниулах, дэлхийн монгол судлаачдыг татаж, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, монгол дархлааг бий болгох ач холбогдолтой.

  Хавсралт : 5 файл

100%